Written by stockholm
|
Thursday, 21 February 2019 08:34 |
ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс нь "Соёл боловсролыг түгээх төв" ТББ-тай хамтран Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан болох www.naadgai.mn цахим хуудсыг бүтээсэн байна.

Энэхүү цахим хуудас нь мэдээлэл харилцааны технологийг ашиглан ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийн мэдлэгийг цахим номын сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд, залуучуудад үндэсний тоглоомоороо тоглож сурах, гадаадад сурталчлан таниулах зорилготойгоор бүтээгдсэн байна.
|
Last Updated on Thursday, 21 February 2019 08:51 |
|
Written by stockholm
|
Monday, 04 February 2019 10:15 |

|
Last Updated on Monday, 04 February 2019 10:20 |
Written by stockholm
|
Wednesday, 30 January 2019 14:24 |
Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 буюу Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдрийг амралтын өдөрт, 2 дугаар сарын 2-ны өдрийг ажлын өдөрт шилжүүлсэн тул тус Элчин сайдын яам 2019 оны 2 дугаар сарын 2-ны Бямба гарагт ажиллаж, 2019 оны 2 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд амарна.
Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа
Элчин сайдын яам
NOTICE!
The Embassy will be closed due to National Holiday of Mongolia during February 5-8, 2019.
Embassy of Mongolia in Stockholm
|
Last Updated on Wednesday, 30 January 2019 14:38 |
Written by stockholm
|
Monday, 14 January 2019 14:40 |
Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” шинэчлэгдэн батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.
Шинэчлэн батлагдсан журмын дагуу хуульд заасан хугацаанд буюу төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй хүүхдийн төрснийг бүртгүүлэхэд холбогдох материалуудаас гадна “Төрсний бүртгэлгүй тухай лавлагаа”-г бүрдүүлэх шаардлагатай болсон. Мөн “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчсөн бол “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг баримтад хавсаргана гэж заасан байна.
Иймд Иргэд Та бүхэн аливаа бүртгэлийг хуулийн хугацаанд /30 хоногийн дотор/ бүртгүүлж байхад анхаарна уу.
|
Last Updated on Monday, 14 January 2019 14:58 |
Written by stockholm
|
Wednesday, 26 December 2018 13:36 |

|
Last Updated on Wednesday, 26 December 2018 13:43 |
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
Page 1 of 26 |