Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Манай баг, тамирчид Пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2018 оны 11-р сарын 13, Мягмар гариг, 08:40
There are no translations available.

Швед улсын Халмстад хотод 2018 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн Пауэрлифтингийн ДАШТ-ээс манай тамирчдаас хэвтээ шахалтын төрөлд 105 кг жинд ОУХМ Д.Түмэнжаргал алтан медаль, 120 кг жинд ОУХМ Ш.Чанрав мөнгөн медаль хүртсэн байна.

Тамирчиддаа баяр хүргье!



Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 11-р сарын 13, Мягмар гариг, 09:05
 
Шагайн харвааны Швед дэх салбар холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ болов PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2018 оны 11-р сарын 06, Мягмар гариг, 00:00
There are no translations available.

Монголын Шагайн Харвааны Холбоо /МШХХ/-ны Швед дэх салбар холбооны 10 жилийн ой, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит Цомын аварга шалгаруулах гуравдахь удаагийн тэмцээнийг тус ЭСЯ болон МШХХ-ны Швед дэх салбар холбоо хамтран 2018 оны 11 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Стокгольм хотноо амжилттай зохион байгуулав.

Энэхүү тэмцээнд Монгол улсаас МШХХ-ны Тэргүүлэгч гишүүд, харваачид, Европын бусад улсад ажиллаж амьдарч буй харваачид ирж идэвхтэй оролцов.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 11-р сарын 09, Баасан гариг, 11:28
 
ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2018 оны 9-р сарын 12, Лхагва гариг, 08:50
There are no translations available.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ГХЯ, ХЗДХЯ, ҮСХороо хамтран гадаадад оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг бүртгэх програм боловсруулан нэвтрүүлээд байна.

Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, нотариатын болон консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах суурь мэдээллийн санг бий болох ач холбогдолтой юм.

Иймд иргэн та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.

http://www.citizen.gov.mn/

Та өөрийн мэдээллээ бүртгүүлэхээс гадна, мэдээллээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгүүлэх боломжтой.

Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

Мөн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 9-р сарын 19, Лхагва гариг, 14:00
 
МОНГОЛ, ФИНЛАНДЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН АРВАНГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2018 оны 9-р сарын 11, Мягмар гариг, 17:52
There are no translations available.

Монгол, Финландын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техник, нийгмийн хамгааллын хамтын ажиллагааны комиссын XIII хуралдаан 2018 оны 9 дүгээр сарын 7-нд Хельсинки хотноо амжилттай болж өндөрлөв.

Тус комиссын хуралдааныг монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, финландын талаас Гадаад хэргийн яамны гадаад худалдаа эрхэлсэн дэд сайд Маркку Кейнонен нар даргалан хоёр талын албаны хүмүүс оролцов.

Комиссын хуралдаанаар хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр боловсрол, тогтвортой байгаль орчин, уул уурхай , ой, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон нийгмийн тэгш, хүртээмжтэй өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Финландын Ухаалаг эрчим хүчний хөтөлбөрт хамрагдах боломжийг судлах, хот суурин газрын байгаль орчны бохирдлыг бууруулах, ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Финландын ногоон технологийн дэвшлийг Монголд нутагшуулахад дэмжлэг үзүүлэх, харилцан хамтын ажиллагааг өрнүүлэхээр хоёр тал харилцан тохиролцов.

Засгийн газар хоорондын эээлжит хуралдааны дүнгээр хоёр талын ажлын хэсгийн дарга нар протоколд гарын үсэг зурав.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 9-р сарын 11, Мягмар гариг, 17:59
 
ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2018 оны 8-р сарын 21, Мягмар гариг, 07:14
There are no translations available.

Швед дэх Монголын залуучуудын холбооноос санаачилан ”Шинийг санаачлагч залуучуудын чуулга уулзалт-2018” арга хэмжээг Гарааны бизнес ба түүнийг тойрсон боломж бололцоо сэдвийн хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Стокгольм хотноо амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээг тус Элчин сайдын яамнаас дэмжиж, хамтарч ажиллав.

Чуулга уулзалтын үеэр "Биднийг амжилт руу хөтөлдөг хамгийн чухал хүчин зүйл" сэдвээр ”Soyokaze” рестораны захирал О.Батжаргал, "Орчин цагийн блокчейний хандлага" сэдвээр Дижитал шинжээч, энтерпрэнер Н.Наяр, "Гарааны бизнес - Хөрөнгө оруулалт татах боломжууд ба зарим анхаарах зүйлс" сэдвээр Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа эдийн засгийн зөвлөх Б.Батцэцэг, "Гарааны бизнесийн шинэлэг санаанууд" сэдвээр Л.Нандинчимэг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Швед улсын шинэ санаа, шилдэг технологийг нэвтрүүлэгч hem.com, Form Us With Love design studio, SaltX technology зэрэг компаниудаар зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.



Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 8-р сарын 23, Пүрэв гариг, 06:55
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 25-с 1

Холбоос