Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ, НОРВЕГИЙН 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2018 оны 1-р сарын 11, Пүрэв гариг, 10:14
There are no translations available.

Монгол Улс, Норвегийн Вант Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг Норвегийн Вант Улсын нийслэл Осло хотноо 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Норвегийн ГХЯ-ны Улс төрийн газрын Орлогч Ерөнхий захирал Р.Квиль Элчин сайдыг хүндэтгэн үдийн зоог барив. Энэ үеэр Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Норвегийн Цог Жавхлант Хаанд илгээсэн баярын захидлыг уламжилж хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын баярын цахилгаан утсыг харилцан солилцох арга хэмжээ болов.

Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсаас Норвегийн Вант Улсад хавсран суугаа ЭСЯ, Норвеги дахь Өргөмжит консулын газартай хамтран Осло хотын төв кино театрын хүндэтгэлийн танхимд Хүлээн авалт зохион байгуулав. Түүнчлэн хүлээн авалтын үеэр хүрэлцэн ирсэн зочдод монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн болон ардын урлагийн тоглолтыг толилуулав. Мөн “Чингисийн хүүхдүүд” монголын уран сайхны киноны нээлтийг зохион байгуулав. Хүлээн авалтад Норвегийн ГХЯ-ны удирдлага, монгол-норвегийн найрамдлын нийгэмлэг, Норвегийн Төв банк, норвегийн цаатангийн зөвлөл, норвегийн иргэд, норвегид оршин суугаа монгол иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 1-р сарын 17, Лхагва гариг, 11:13
 
ГАДААД ПАСПОРТЫН ХҮЧИНТЭЙ ХУГАЦААГ СУНГАХГҮЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2018 оны 1-р сарын 04, Пүрэв гариг, 09:48
There are no translations available.

Засгийн газрын 2017 оны 95 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон болно. 

Паспорт сунгахгүй тухай шийдвэр нь одоо хэрэглэгдэж байгаа паспортын хүчинтэй хугацаанд огт нөлөөлөхгүй бөгөөд сунгалт хийгдсэн паспортын хувьд сунгалтын хугацаа дуусах хүртэл хүчинтэй. Гадаад паспортад сунгалт хийхгүй болсон нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бүрэн хангах, монгол иргэдийн гадаадад зорчих эрхийг баталгаажуулж, гадаад улсын хилээр нэвтрэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах зорилгоор хийгдэж буй ажил юм.

Гадаад улсад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн бол шинээр паспорт захиалахыг зөвлөж байна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 1-р сарын 25, Пүрэв гариг, 13:38
 
“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД” БОЛНО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2017 оны 11-р сарын 09, Пүрэв гариг, 15:52
There are no translations available.

Монгол хүн дэлхийн аль ч хэсэгт амьдарч буйгаас үл хамааран монгол хэл, соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч байх нь бидний цөөхөн Монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал билээ.

ГХЯ-ны зүгээс энэхүү асуудалд байнга анхаарал тавин ажиллаж, “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдана.

“Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

 

Швед болон хавсран суугаа Норвеги, Финланд, Дани улсад сурч буй хүүхэд, залуусыг Олимпиадад идэвхтэй оролцохыг уриалж, амжилт хүсье!

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 09, Пүрэв гариг, 16:02
 
Элчин сайд М.Энхсайхан Шведийн Гадаад хэргийн сайд хатагтай Маргот Валстрёмтай уулзав PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 11-р сарын 09, Пүрэв гариг, 08:38
There are no translations available.

2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Маргот Валстрём Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайханыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.


Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 11-р сарын 09, Пүрэв гариг, 09:25
 
"ОЮУНЛАГ ОРШИХУЙ" УУЛЗАЛТ ЯРИЛЦЛАГА БОЛНО PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн stockholm   
2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 14:30
There are no translations available.

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 14:42
 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 25-с 3

Холбоос