Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ-НОРВЕГИЙН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЭВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 13:50

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 8-ны өдөр Монгол-Норвегийн бизнес форумд оролцож үг хэлэв. Тус форумд Монголын талаас 60 гаруй, Норвегийн талаас мөн тооны бизнес эрхлэгчид оролцов.
Форумыг Норвегийн Үйлдвэр, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Жанэтт Ирэн Моен нээж, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо болон Ослогийн худалдааны танхимаас хамтран зохион байгуулж буй форумд амжилт хүсээд хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрээр  дэд бүтэц, аялал жуулчлал, банк санхүү, гэрчилгээ олголтын салбарт хоёр орны харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.

Last Updated on Tuesday, 16 October 2012 14:16
Read more...
 
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА”-ЫН ТЭРГҮҮН БАРААЛХАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:17

Норвегийн Вант Улсад албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” (ОҮИТБС) байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Жонас Мобери тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар оролцлоо.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НОРВЕГИЙН ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНД ЗОЧЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 15:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа ойн захад байгуулсан “Авга ах Томмын байшин” цэцэрлэг болон Норвегийн Хүүхдийг ивээх санд тус тус зочлов.

Цэцэрлэг нь хүүхдийг багаас нь байгальтайгаа зөв харьцаж сургахад онцгой анхаардаг ажээ. Харин сан нь дайны дараа байгуулагдсан бөгөөд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Read more...
 
МОНГОЛЫН ЗАЛУУ ЗУРААЧДЫН “МОНГОЛ: ЭРТ БА ӨДГӨӨ” ҮЗЭСГЭЛЭН ШВЕДЭД PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 01 October 2012 09:21

Швед улсын Норршопин хотноо жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Соёлын Үдэшүүд” арга хэмжээний хүрээнд Монголын залуу зураач О.Ангарагсүрэн, Ж.Анунаран, Ш.Тамирын уран бүтээлээс бүрдсэн “Монгол: Эрт ба  өдгөө” сэдэвт уран зургийн үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн Монгол зургийн онцлог, түүний хөгжил, хувьсал өөрчлөлт, XXI Зуун дахь шинэчлэлтийг Шведийн үзэгч, сонирхогчидод танилцуулах зорилготой ажээ.

Read more...
 
"МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД" VIII ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 08 May 2012 12:35

 

 

Британийн Монголчуудын Холбоо ИБУИНВУ дахь Монгол Улсын  Элчин сайдын яам хамтран гадаадад суралцагч Монгол залуусынхаа  мэдлэг оюуныг эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэгэн ундарга болгох зорилгоор "Монгол орны хөгжилд" чуулга уулзалтыг 2005 оноос хойш жил бүр уламжлал болгон зохиож ирсэн билээ.

Энэ жилийн YIII чуулга уулзалтыг “Өндөр технологи-Европын стандартыг нэвтрүүлэх боломж” сэдвийн дор Үндэсний Хөгжил Шинэтгэлийн Хороо, Монгол Улсаас ИБУИНВУ-д болон Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яамдууд, Европ- Монголын нийгэмлэг, Британийн Монголчуудын Холбоо, Швед дэх Монголчуудын Үндэcний Холбоо, Цахим Өртөө Холбоо зэрэг байгууллагууд хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн хөгжлийн хосгүй үлгэр жишээ Умардын загварын өлгий болсон Швед улсын нийслэл, Скандинавын Хойгийн төв, эртний түүхт Стокгольм хотноо зохион байгуулав.

Last Updated on Tuesday, 08 May 2012 13:01
Read more...
 
<< Start < Prev 21 22 23 Next > End >>

Page 22 of 23

Links