Мэдээ -
ЭСЯ-ны мэдээ
|
Written by stockholm
|
Wednesday, 21 June 2017 15:27 |
Монголын түүх, соёлын өв, зан заншлыг гадаадад сурталчлах, гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийг дэмжих зорилгоор Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Гадаад харилцааны яамнаас 3 дахь жилдээ “Миний Монгол Наадам” уралдаант шалгаруулалтыг хилийн чанадад амьдарч буй иргэд, байгууллага дунд зарлаад байна.
Иймд хилийн чандад оршин суугаа иргэд, үйл ажиллагаа явуулж буй холбоод, ТББ-ууд та бүхэн уралдаант шалгаруулалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

|
Last Updated on Wednesday, 21 June 2017 15:34 |
Read more...
|
|
Мэдээ -
ЭСЯ-ны мэдээ
|
Written by stockholm
|
Friday, 09 June 2017 08:09 |
2017 оны 6 дугаар 10-ны өдөр Бямба гараг, 11-ний өдөр Ням гарагт Шведийн Вант Улсад оршин суугаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажилтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 13.00 – 17.00 цагийн хооронд тус ЭСЯ дотоод ажилтай тул иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болно.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ
NOTICE
The Embassy`s consular and visa section will be closed on 9th of June, 2017 between 1 p.m. until 17 p.m., due to the preparation of Mongolian Presidential election 2017, which will be held at the Embassy of Mongolia in Stockholm on Saturday 10th of June and Sunday 11th of June, 2017.
For those, who must pick up their passports with visas please knock the door and and ask to provide it.
Embassy of Mongolia in Stockholm |
Мэдээ -
ЭСЯ-ны мэдээ
|
Written by stockholm
|
Monday, 05 June 2017 18:56 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх Шведийн Вант Улсад оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалттай танилцана уу.
Энэхүү нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгнө үү.
СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30
Баталгаажсан нэрсийн жагсаалтыг read more-оос харна уу.
|
Last Updated on Monday, 05 June 2017 19:41 |
Read more...
|
Мэдээ -
ЭСЯ-ны мэдээ
|
Written by stockholm
|
Wednesday, 31 May 2017 11:27 |
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4-р зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу Хүүхдийн баярыг тохиолдуулан 6 дугаар сарын 1-ний Пүрэв гарагт Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ амарна.
NOTICE
The Embassy will be closed on June 1, 2017, due to the Children`s Day.
Embassy of Mongolia in Stockholm |
Last Updated on Wednesday, 31 May 2017 11:30 |
Мэдээ -
ЭСЯ-ны мэдээ
|
Written by stockholm
|
Thursday, 27 April 2017 14:12 |
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф онцлон тэмдэглэв.



|
Last Updated on Thursday, 27 April 2017 14:22 |
Read more...
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
|
Page 7 of 27 |