Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байна PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2015 оны 6-р сарын 10, Лхагва гариг, 06:51
There are no translations available.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц угтан авав. Угтах ёслолд Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Клаус Велле, Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Франческа Ратти, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Маркус Винклер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Армин Махмер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх  Вальтер Масур, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Арнольдас Пранкевичиус,Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хишигдэлгэрийн Даваадорж нар оролцов.

 

Дэлгэрэнгүй...
 
Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2015 оны 5-р сарын 18, Даваа гариг, 08:03
There are no translations available.

2015 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Швед Улсын Сандсвал хотноо зохиогдох Хүндийн өргөлтийн /Powerlifting/ Хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцох тул иргэд та бүхэн өргөнөөр үзэж сонирхон, Монголын баг тамирчдаа дэмжинэ үү.


Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 18, Даваа гариг, 08:10
Дэлгэрэнгүй...
 
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн Administrator   
2015 оны 5-р сарын 11, Даваа гариг, 10:00
There are no translations available.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзалт хийв.

Эх сурвалж: mfa.gov.mn

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 5-р сарын 11, Даваа гариг, 10:05
 
Бүгд Найрамдах Чех Улсын Hradec Králové хотод зохиогдох "ЕВРО 2015" волейболын тэмцээний тухай. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2015 оны 5-р сарын 05, Мягмар гариг, 09:54
There are no translations available.

Эх орноосоо алс хол суугаа Монголчуудыгаа спортын талбарт ойртон танилцуулж, өсвөр үеийн хүүхэд залуучуудыг волейбoлын спортыг сонирхон хичээллэхэд нь түлхэц болгох, волейбoлын спортыг дэлгэрүүлэн сурталчлахад энэ тэмцээний зорилго оршино.

ЕВРО 2015 ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР

Tэмцээн ЧЕХ улсын Hradec Králové хотноо 2015 оны 5 сарын 15-16-ны өдрүүдэд явагдана.

Тэмцээний заавар болон холбогдох мэдээлэлтэй доор танилцана уу.

1. Tэмцээн эрэгтэй баг, эмэгтэй баг гэсэн ангиллаар 3 талбай дээр явагдана.
2. Оролцох багийн тоо нээлттэй бөгөөд баг бүр үндсэн 6, нөөц 2 тоглогчтой байна.
3. Багууд тэмцээний хураамж 150 евро төлөх ба хураамж нь тэмцээний шагналын зардалд зарцуулагдана.
4. Багууд хувийн дугаар бүхий ижил загварын спорт хувцасаар жигдэрсэн байх.
5. Тоглолтын нэг үе 21 оноогоор явагдах ба багуудын эхний 2 үеийн тоглолт тэнцсэн тохиолдолд 3-р үеийн тоглолтыг 15 оноогоор тооцох.
6. Эхний 3 байр эзэлсэн багууд цом, алт, мөнгө, хүрэл медаль болон mөнгөн шагналтай.
7. Тэмцээний шилдэг довтлогч, шилдэг холбогч, тэгш тоглогчыг шалгаруулна.
8. Тамирчид багийн мэдүүлгийг доорх хаягаар хүлээн авна. 
Б.Отгон утас: +420 777 125 376, имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Л.Батбаатар утас: +420 775847555, имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
О.Ананд утас: +420 608320450, имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.  
М.Цасцэцэг утас: +420 734733633
9. Тэмцээний заал.
Хаяг: Sportovní hala Třebeš, 500 11 Hradec Králové, Česká republika.
10. Зочид буудал.
Hotel Černigov Hradec Králové 
Хаяг: Riegrovo náměstí 1494, 500 02, Hradec Králové, Česká republika
Зочид буудал 2 хуний ортой дotroo wc ба дүштэй. 
1 хүн хоногийн 28 euro (өглөөний цайтай)

Тэмцээнийг ивээн тэтгэх, шагналд хувь нэмэр оруулах, дэмжиж оролцох хүсэлтэй хүмүүс зохион байгуулагч нартай холбоо барина уу.

Холбогдох утас : +420 734733633, +420 775847555, +420 777125376

 
Иргэдийн анхааралд. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2015 оны 4-р сарын 21, Мягмар гариг, 09:05
There are no translations available.

2015 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд тус ЭСЯ дотоод ажилтай тул уг өдрүүдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа тур зогсох бөгөөд 4 дүгээр сарын 24 буюу Баасан гарагаас хэвийн байдалд орох тул консулын үйлчилгээ авах хүсэлтэй иргэд өөрсдийн ажил төрөлөө зохицуулж дээрх хуваарийн дагуу ЭСЯ-нд хандана уу.

 

Жич: Гагцхүү 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд консулын үйлчилгээ авах хүсэлтэй иргэдийн материалыг ЭСЯ-нд хүлээн авах болно.

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 22-с 10

Холбоос