Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ТЭРГҮҮН ХАТАГТАЙ Х.БОЛОРМАА ШВЕДИЙН ХҮҮХДИЙН ХАВДРЫН САН, ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН САНД ЗОЧЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 18:50

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швед улсад хийсэн айлчлалын хүрээнд тэргүүн хатагтай Х.Болормаа Шведийн Хүүхдийн хавдрын сан, Тэби дүүргийн Хүүхэд залуучуудын нийгмийн хамгааллын зөвлөл, хатан хаан Сильвиягийн үүсгэн байгуулсан Дэлхийн хүүхдийн санд тус тус зочилж, Хавдаргүй монгол “Итгэл” сан, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Болор” сангийнхаа талаар танилцуулж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

 

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ
УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 
ЕРӨНХИЙЛӨГЧ ШВЕДИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 18:37

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн Вант Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Стокгольм хотын Угсаатны зүйн музейд зочиллоо. Тус музейг дэлхийн соёлын музей гэхэд болохуйц юм. Энэ нь Газар дундын тэнгисийн музей, Зүүн Азийн музей, Угсаатны зүйн болон Дэлхийн соёлын музей гэсэн хэсгээс бүрддэг. Олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үзэсгэлэнгээрээ дамжуулж дэлхийнхүн зоны амьдралын олон хэв маяг, соёлыг танин мэдүүлэх зорилготой. Мөн энд Шведийн газар зүйч, эрдэмтэн, газрын зураг зохиогч, хайгуулч, зурагчин, нийгмийн зүтгэлтэн Свен Андерс Хединий сангийн төв байр байдаг гэдгээрээ онцлог.  

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОРВЕГИЙН ВАНТ УЛСАД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 13:35

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарын Норвегийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэлж тус улсын Цог жавхлант хаан Харалд V, Цог жавхлант хатан Соня нар уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа төлөөлөгч Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Шведийн Вант Улс, Норвегийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, УИХ дахь Монгол-Норвегийн бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ч.Сосормаа нарын хамт хааны ордонд хүрэлцэн ирэхэд ордны торгон цэрэг жагсан угтлаа.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НОРВЕГИЙН ВАНТ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД НАР УУЛЗАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 13:41

Норвегийн Вант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус улсын Ерөнхий сайд Енс Столтенбергтэй уулзав. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол орны нийгэм эдийн засаг, улс төрийн байдлын талаар товч танилцуулаад байгалийн баялгаас олсон орлогыг Норвеги улс төрийн өмчит компаниудын оролцоотойгоор хэрхэн амжилттай хуримтлал болгон “тэтгэврийн сан” бүрдүүлж байгаа талаар сонирхов. Мөн сэргээгдэх эрчим хүч, усан цахилгаан станцын талаар Монгол Улс Норвегийн туршлагыг судлах зорилготой байгааг дурдлаа.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НОРВЕГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:49

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Вант Улсын Гадаад харилцааны сайд Эспен Барт Эйдэг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны сайд Э.Б.Эйдэ хэлэхдээ “Норвеги улс нь гадаад бодлогодоо хүний эрх, ардчиллыг дэмжихийг гол зарчмаа гэж үздэг бөгөөд Монгол Улс ч хүний эрх, ардчиллын чиглэлд сүүлийн 23 жилийн дотор асар их амжилт олсон байна. Манай хоёр орны ардчиллыг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү нийтлэг үнэт зүйл цаашид улам бүр амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол, Норвеги хоёр улсын хувьд түгээмэл ажиглагдаж буй нэг зүйл нь газрын баялаг, түүнийг олборлохтой холбогдсон асуудал юм. Нэг зүйлийг онцлон хэлэхэд Норвеги улсад газрын тос, байгалийн хий илрэн улмаар олборлох үед бидэнд түүнийг ухаалгаар зөв захиран зарцуулах дэд бүтэц нь болсон хууль журам, шударга ёс, сайн засаглал тогтсон байсан. Хэрвээ байгалийн баялгаа ашиглах мөчид манай оронд сайн засаг тогтоогүй байсан бол бид ийм ажмилтыг бүтээж чадахгүй байх байсан. Тиймээс Монгол Улс өөрт тулгарсан сорилтыг даван туулж баялаг бүтээхийн тулд сайн засаглалыг хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх салбарт тууштай анхаарч ажиллаж байгааг бид бүх талаар дэмжиж байгаа” гэв.   

Read more...
 
<< Start < Prev 11 12 13 14 15 16 17 18 19 20 Next > End >>

Page 20 of 23

Links