Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН СТОКГОЛЬМ ХОТНОО БОЛНО PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Wednesday, 24 October 2012 12:21

Европын Монголчуудын дунд уламжлал болон зохиогддог сагсан бөмбөгийн 7 дахь удаагийн тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Швед улсын нийслэл Стокгольм хотноо зохион байгуулагдах гэж байна.

Швед дэх Монголчуудын “MGL” спорт клубээс энэхүү тэмцээнийг Стокгольм хотноо зохион байгуулахаар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам, Швед дэх Монголчуудын Үндэсний холбоо болон бусад албан байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна. Энэ удаагийн тэмцээн ахмад үе, залуучууд гэсэн насны ангилалтай эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд одоогийн байдлаар Бельги, Герман, Польш, Орос, Англи, Чех улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудын баг хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна.

 

Links