Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“ШВЕД ДЭХ МОНГОЛЧУУДЫН ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДОНО PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Friday, 09 November 2012 18:58

 

Их эзэн Чингис Хааны мэндэлсний 850 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ-наас Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоотой хамтран санаачлан Швед улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, харилцан зөвлөгөө өгөх зорилгоор  “Швед дэх Монголчуудын өдөрлөг” арга хэмжээг 2012 оны 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь цаашид тогтмол зохион байгуулагдах бөгөөд Монгол хүүхэд багачуудад эх хэл, ёс заншлыг нь зааж сургах сургалт зохион байгуулах, “MGL” спорт клуб болон “Бид Монголчууд” зэрэг бусад байгууллагатай хамтран Монголчуудын дунд урлаг, спортын уралдаан тэмцээн явуулах, бүжгийн дугуйлан, секц хичээллүүлэхээс гадна Монголын эртний болон орчин үеийн кино үзвэр үзүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа байх юм. 

Эдгээр арга хэмжээ нь Швед улсад ажиллаж, амьдарч буй нийт Монголчуудыг хамарсан, амралтын нэг өдрийг хамтдаа зөв боловсон, үр бүтээлтэй өнгрөөж байхад чиглэгдсэн бөгөөд Та бүхний идэвхтэй оролцоо, санал шүүмжлэлийн дэмжлэгтэйгээр цаашид улам сайжирч, үр нөлөө нь нэмэгдэж, нийт Монголчуудаараа нэг өдрийг хамтдаа өнгрөөдөг “Баярын өдөр” болно хэмээн найдаж байна.

Таны оролцоо, Таны санал, Таны дэмжлэг бидэнд маш чухал байх болно.

“Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй!”


Та бүхнийг хүндэтгэсэн,

Зохион байгуулагчид

Стокгольм хот, 2012.11.09

 

Last Updated on Monday, 19 November 2012 08:58
 

Links