Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“ШВЕД ДЭХ МОНГОЛЧУУДЫН ӨДӨРЛӨГ”-ИЙН ЭЭЛЖИТ АРГА ХЭМЖЭЭ БОЛНО PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - Зарлал
Written by Administrator   
Monday, 14 October 2013 14:00

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Швед дэх Монголчуудын Үндэсний Холбоо, Монголын Залуучуудын Холбооны Швед дэх Салбар зөвлөл хамтран “Швед дэх Монголчуудын өдөрлөг”-ийн ээлжит арга хэмжээг 2013 оны 11 дүгээр сарын 9-ний Бямба гарагт зохион байгуулна.

Энэ удаагийн өдөрлөгийн үеэр Стокгольм хотноо жил бүр уламжлал болон явагддаг шатрын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах бөгөөд Элчин сайд З.Алтай монгол иргэдтэй уулзалт хийн санал солилцож, ЭСЯ-наас өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын талаар болон хийхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
Түүнчлэн Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Швед улсын татварын тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулж, хөдөлмөрийн гэрээнд хамрагдан ажил эрхлэж байгаа монгол иргэдийн татвар төлөлт, түүний буцаалтыг хэрхэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө.

Мөн энэ үеэр Монголын Залуучуудын Холбооны Швед дэх Салбар зөвлөлөөс “Номтой нөхөрлөе” салбар клубын талаар танилцуулж, олон улсын хэмжээнд болон Монголд хамгийн их борлуулалттай байгаа сүүлийн үеийн ном, зохиолын талаар мэдээлэл өгч, уншсан номоо харилцан солилцох зэрэг арга хэмжээ болох тул Та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсье.

Энэ дашрамд “Швед дэх Монголчуудын өдөрлөг”-ийн нийт арга хэмжээний үеэр хүүхдийн хуучин тоглоом болон видео тоглоомын солилцоо, худалдаа явагдах тул эцэг, эхчүүд хүүхдийнхээ хамт ирэх бололцоотой юм.

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД

 

Links