Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
"ХӨХ ТОЛБО OPEN CUP 2014" сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by Administrator   
Wednesday, 15 October 2014 12:10

Европ дахь болон Монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, Монгол европын спорт, түүх, соёлыг харилцан сурталчлах, Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх зорилгоор "ХӨХ ТОЛБО OPEN CUP 2014" анхдугаар нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна.



 

НЭГ. Тэмцээний зорилго

Европ дахь болон Монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, Монгол европын спорт, түүх, соёлыг харилцан сурталчлах, Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэхэд оршино.

ХОЁР. Тэмцээн зохион байгуулах хугацаа, газар

Тэмцээнийг 2014 оны 11-р сарын 22-23-ны өдрүүдэд Польш улсын Вроцлав хотын ойролцоох Шрода Шлонск /Środa Śląsk/-д зохион байгуулна.
Заалны хаяг:
ul. Wrocławska 12, 55-300 Środa Śląska. Тамирчдын байрлах байр: 1.Hotel Sarai ul. Wrocławska 11, 55-300 Środa Śląska www.ar-ol.com
2. „Pod winna góra” ul Sikorskiego 46, 55-300 Środa Śląska www.podwinnagora.pl


ГУРАВ. Тэмцээний насны ангилал, баг тамирчид

Эрэгтэйчүүд   Эмэгтэйчүүд
-40 наснаас дээш                                                                   35  наснаас дээш

1. Багт 8 /найман/ хүртэл тамирчин, 1 /нэг/ дасгалжуулагч байж болно.

2. Шагнал, мандатыг мэдүүлэгт байгаа тамирчны тоогоор олгоно.

В. Тэмцээний зохион байгуулалт

1. Тэмцээн ОУСБХ-ны дүрмийн дагуу, олимпийн системээр явагдана.

2. Тойргийн тоглолтууд болон хагас шигшээ, шигшээ тоглолтуудын хугацаа,

хувийн алдаа, багийн алдааны тоог тэмцээнд оролцогч багийн тооноос хамаарч техникийн зөвлөгөөнөөр шийдвэрлэнэ.

ТАВ. Тэмцээний мандатыг олгох

1. Тэмцэнд оролцогч багуудын мэдүүлгийг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар маягтын дагуу хүлээн авна.

2. Тэмцээнд зөвхөн мандат авсан тамирчид оролцоно.

3. Тэмцээний мандатыг тамирчны цээж зурагтай олгоно.

ЗУРГАА. Тэмцээнд оролцох багуудын хураамж
Баг тус бүр 150 еврогийн хураамжийг төлж тэмцээнд оролцох бөгөөд энэ нь зөвхөн шагналын сан болон Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэхэд зарцуулагдана.


ДОЛОО. Хувцаслалт

Тэмцээнд оролцогч багууд тоглолтын жигд хувцастай, Сагсан бөмбөгийн дүрмэнд заасан хувийн дугаартай байна. Энэ заалтыг хангаагүй тамирчинг шүүгч талбайгаас гарахыг шаардах эрхтэй.

НАЙМ. Тэмцээний шагнал урамшуулал

1. Тэмцээнд байр эзэлсэн багуудад дараах байдлаар шагнал олгоно, үүнд:

I байр – Аваргын Хөх Толбо цом, алтан медаль, мөнгөн шагнал,

II байр – мөнгөн медаль, мөнгөн шагнал,

III байр – хүрэл медаль, мөнгөн шагнал

2. Шилдэг тамирчны шагналыг эрэгтэй 1, эмэгтэй 1

ЕС. Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаа

Нээлтийн ажиллагаанд оролцож буй баг, тамирчид жигд хувцасласан байх ёстой бөгөөд, төлөөлж буй орныхоо туг далбаа, багийн түүх амжилтыг харууулсан сурталчилгааг барихыг зөвшөөрнө. Нээлтийн ажиллагааны тодорхой сценарийг техникийн зөвлөлгөөн дээр танилцуулна.

Хаалтын ажиллагаанд медальт байранд шалгарсан багууд тоглолтын хувцастайгаа оролцоно.

АРАВ. Бусад

Тус тэмцээнд Монгол Улсаас “ПДС 85” эрэгтэй баг ирж оролцох бөгөөд энэ баг нь группийн тоглолтод бусад багуудтай адил эрхтэй оролцоно.

Ерөнхий зохион байгуулагч, санаачлагч

ХӨХ ТОЛБО ХОЛБОО-ны үүсгэн байгуулагчид:

-Польш улсын Монгол ахмад сагсан бөмбөгчдийн “Шонхор” клуб

-Ахмад сагсан бөмбөгчдийн “ПДС 85” клуб, ТББ

-Германы Халлэ  хотын Монгол-Германы “Говь” нийгэмлэг

-Унгар улсын Монгол ахмад сагсан бөмбөгчдийн “Мур” клуб

Last Updated on Wednesday, 15 October 2014 12:46
 

Links