Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Европ дахь Монголчуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах "EURO 2015" анхдугаар тэмцээний тухай PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 11 June 2015 07:36

ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХНИЙГ ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА

ШАЛГАРУУЛАХ “EURO 2015” АНХДУГААР ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА.

Тэмцээн 2015 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн холбооны

Улсын NYON хотноо байрлах UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооны

талбайд явагдана.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарь дахь Монголчуудын

“GM-STAR” спорт клуб ажиллаж байгаа ба Швейцарь Монголын

нийгэмлэг хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Мөн UEFA ( Европын Хөлбөмбөгийн холбоо), болон МУ-аас ШХУ-д суугаа ЭСЯ

дэмжигч байгууллагаар оролцож байгаа болно.

Иймд Швед, Норвеги, Дани, Финланд, Эстонид оршин суугаа

Монголчууд та бүхнийг үзэсгэлэнт уг тэмцээнд оролцохыг урьж байна

 

Европын Монголчуудын Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “EURO 2015”

анхдугаар тэмцээний заавар


Нэг. Тэмцээний зорилго

Европын орнуудад ажиллаж, сурч, амьдарч буй Монголчуудын эв нэгдэл, харилцаа

холбоог бэхжүүлж, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, Монголчуудын дунд Хөл бөмбөгийн

спортыг хөгжүүлэх, Эх орноо болон Швейцарийн холбооны Улс дахь “GM-STAR” спорт

клубыг олон нийтэд сурталчлах, Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулахад гол

зорилго оршино.

Хоёр. Тэмцээнийг зохион байгуулах байгууллага

1. Швейцарийн Монголчуудын “GM-STAR”спорт клуб тэмцээний ерөнхий зохион

байгуулагчаар ажиллана.

2. Швейцарь-Монголын нийгэмлэг хамтран зохион байгуулагчаар оролцоно.

3. “UEFA” буюу Европын Хөл бөмбөгийн Холбоо, Монгол Улсаас ШХУ-д суугаа ЭСЯ

 

дэмжигч байгууллагаар оролцож байгаа болно.

Гурав. Тэмцээнийг зохион байгуулах хугацаа болон талбай

1. Тэмцээн 2015 оны 08 дугаар сарын 01-ны Бямба гаригийн 09.00 – 21.00, 08 дугаар сарын 02-ны Ням гаригийн 09.00 – 16.00 цагуудад тус тус явагдана.

2. Тэмцээн Швейцарийн холбооны Улсын  Nyon  хотноо байрлах  “UEFA” буюу Европын Хөл бөмбөгийн холбооны талбайд явагдана.

3. Хаяг: Route de Geneve 46. CH -1260 Nyon 2. Suisse.

4. Тэмцээний техникийн зөвлөлгөөн 2015 оны 07 сарын 31-ны Баасан гаригийн 14.00 цагаас явагдах бөгөөд  баг тус бүрээс дасгалжуулагч, багийн ахлагч нар оролцоно. (Техникийн зөвлөлгөөн болох газрын хаягийг жич зарлана)

Дөрөв. Тэмцээний бүртгэл ба хугацаа

1. Багийн бүрэлдэхүүн 20-иос илүүгүй тамирчин, 1 дасгалжуулагчаас бүрдэх бөгөөд талбай дээр 11 тоглогч тоглолтод оролцуулна.

2. Тэмцээнд оролцох багуудын мэдүүлгийг 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 07 сарын 15-ны өдөр хүртэл This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it хаягаар хүлээн авна.

3. Мэдүүлгийг үнэн зөв бөглөж, тоглогчдын цээж зургийг заавал  хавсаргасан байна.

4. Тэмцээний  техникийн зөвлөлгөөн дээр тоглогчдын мандатыг олгох ба сугалаа татуулж, оноолт хийнэ.

5. Тэмцээнд оролцох багийн хураамж 300 еuro байна.

Тав. Тэмцээний дүрэм журам, зохион байгуулалт

1. Тэмцээний Хэсгийн тоглолтууд 20 минутаар 2 үе, хасагдах шатны тоглолтууд 25 минутаар 2 үе тус тус явагдана.

2. Тэмцээнд  8-16  баг  2-4 хэсэгт хуваагдан тоглох ба хэсэг тус бүрээс  2 баг шалгаран дараагийн шатанд тоглоно. ( дээд тал нь 16 баг оролцоно)

3. Хэсгийн тоглолтын дүнг дараахь журмаар харгалзан байр эзлүүлнэ.

а. Оноо

б. Багуудын хоорондын тоглолтын дүн

в. Гоолын зөрүү

г. Дээрхи 3-н үзүүлэлт тэнцсэн тохиолдолд 2 баг талбай дээр байвал 11 м-ийн  торгуулийн цохилт гүйцэтгэнэ.

д.Хэрэв аль нэг баг талбайд байхгүй тохиолдолд шодолтоор шийднэ.

4.  Тоглолтын үеэр баг тус бүр  3  хүний сэлгээг хийж болно.

5.  Сэлгээгээр гарсан тоглогч тоглолтод буцаж орохгүй.

6.  Шигшээ тоглолтод багууд үндсэн цагт тэнцвэл 8 минутаар 2 үе сунгаж ялагч тодорно.

7.  Нэмэлт цагт ялагч тодрохгүй бол  11 м-ийн торгуулийн цохилтыг баг тус бүрээс 5 тоглогч цохиж ялагчийг тодруулна.

8.  Тоглолтын явцад шүүгчийн гаргасан шийдвэр ямагт эцсийнх байна.

9.  Улаан карт авсан тоглогчийг ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл 1-ээс дээш тоглолт өнжүүлэх, эсвэл тэмцээнээс хасах хүртэл шийтгэл онооно.

10.  Багуудын дасгалжуулагч болон ахлагч нар тэмцээний туршид өөрийн багийн сахилга бат, хариуцлагыг бүрэн хариуцах ба энэ талаар зохион байгуулагчдын зүгээс хатуу шаардлага тавина.

11.  Зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, санаатайгаар болон ноцтой зөрчил  гаргасан тохиолдол бүрт тухайн багийн 1 тоглолтыг хожигдсонд тооцож авсан оноог хүчингүй болгох, эсвэл тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авна.

12.  Тэмцээний бүх тоглолтод цагийн хуваарийг хатуу баримталж явуулах тул багууд хуваарьт заасан цагаас наад зах нь  5 минутын өмнө бэлэн болсон байх ёстой. Тоглолтын цаг эхлэхэд талбайд гараагүй болон 9-өөс цөөн тоглогчтой байвал тус багийг хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө.

13.  Багууд дугаар бүхий жигд өмсгөлтэй байна.  Оноолт таарсан 2 баг ижил өнгийн өмсгөлтэй таарах магадлал байдаг учраас багууд 2 ээлжийн өмсгөлтэй байвал зүгээр.

14.  Багууд тэмцээний нээлт ба хаалтын ажиллагааны үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ жигд хувцастай оролцохыг зохион байгуулагчид хатуу шаардана.

Зургаа. Шагнал, урамшуулал

1. Тэмцээнд эхний 3  байр эзэлсэн багуудад дараахь шагналуудыг олгоно.

1-р байр:    Цом, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

2-р байр:    Өргөмжлөл, мөнгөн медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

3-р байр:    Өргөмжлөл, хүрэл медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйл

2. Тэмцээний шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач, тэгш тоглогчдыг шалгаруулж шагнал олгоно.

“GM-STAR” спорт клуб.

Зохион байгуулах комисс

Тэмцээний хөтөлбөр


Мэдүүлэг

Last Updated on Thursday, 11 June 2015 11:17
 

Links