Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Дани-Монголын Нийгэмлэг байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 12 October 2015 13:35

 

2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Данийн Вант Улсын нийслэл Копенгаген хотноо Дани-Монголын Нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 25-н жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


Тус арга хэмжээнд Монголын талаас Элчин сайд З.Алтай тэргүүтэй Стокгольм дахь ЭСЯ-ны төлөөлөгчид, Данийн талаас Данийн Угсаа залгамжлагч Ханхүү Фредрик, тус Нийгэмлэгийн тэргүүн Ролф Гилберг, Монгол Улсын Өргөмжит Консул Майкл Хаслунд Кристенсен, Данийн Хааны ордны Маршал асан Сөрен Хаслунд Кристенсэн нар болон бусад албаны төлөөлөгчид оролцов.

Арга хэмжээний үеэр Элчин сайд З.Алтай Дани-Монголын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тус нийгэмлэгийн гишүүн, Дани Улсын иргэн Булганы Нямаа, Митте Холм нарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медаль, мөн Дани-Монголын нийгэмлэгийн дэд тэргүүн Ян Койдэд Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджавын захирамжаар “Найрамдлын Мөнгөн Од” одонг тус тус гардуулав.

Еслолын арга хэмжээний дараа Элчин сайд З.Алтай, Данийн угсаа залгамжлагч Ханхүү Фредрик нар уулзаж 2 улсын харилцаа, хамтын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов.


Last Updated on Monday, 12 October 2015 13:52
 

Links