Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Бүгд Найрамдах Эстони Улсад Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдлээ. PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 06 December 2016 08:11

Монгол Улсаас Бүгд Найрамдах Эстони Улсад хавсран суугаа Элчин сайд З.Алтай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус улсад шинээр нээгдэж буй Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцов.

 

Тус улсад анх удаа Монгол Улсын Өргөмжит консулын газар нээгдэж байгаа бөгөөд хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд болон монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд томоохон дэмжлэг үзүүлэх болно гэдгийг Элчин З.Алтай онцлов.


Түүнчлэн тус улсад суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон, Эстони улсын иргэн хатагтай Лиизи Кариндийг үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргээд, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахыг хүсэв.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

 

Last Updated on Tuesday, 06 December 2016 08:35
 

Links