Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Төрснийг бүртгэх PDF Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Written by Administrator   
Friday, 29 January 2010 10:18

А. Төрсний гэрчилгээ

1.    Анкет
2.    Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар,
3.    Хүүхдийг төрснийг гэрчилсэн эмнэлэгийн бичгийн хуулбар,
4.    Эцэг, эхийн гэрлэсний гэрчилгээний хуулбар ( гэрлэсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн бол УБЕГ-ын архиваас лавлагаа авах ),

- Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр хүүхдийн болон эцэг, эхийн ургийн овог бичигддэг учир эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар шаардлагатайг анхаарна уу / гадаад паспорт дээр ургийн овог бичигддэггүй /

- Шведийн Вант Улсаас өөр газар төрсөн болон 01 нас хүрсэн хүүхдүүдэд төрсний гэрчилгээ олгоход Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас Төрөлт бүртгэлгүй тухай лавлагаа шаардлагатайг анхаарна уу

- Хүүхдийг төрснийг гэрчилсэн эмнэлэгийн бичиг дээр хүүхэд төрсөн эмнэлэгийн нэр, төрүүлсэн эхийн нэр, хүүхдийн төрөх үеийн жин, урт байх шаардлагатайг анхаарна уу / Förlossningjournal 2-FV 2 /

- Хүүхдийг бүртгүүлэхдээ эцэг, эхийн аль нэг нь ирж бүртгүүлж болно.

- Гэрлэлтээ батлуулаагүй хосуудын дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийх нь хамтран гаргасан өргөдлийг үндэслэн эцгээр нь овоглож болно.

- Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 25 дугаар тушаалын дагуу төрсний гэрчилгээг 2007 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс үнэ төлбөргүй олгохоор болсон.

 

Эцэг эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харъяалалгүй иргэний дундаас төрсөн хүүхдийн төрснийг бүртгэхдээ дараах заалтыг үндэслэх болсныг үүгээр мэдэгдэж байна.

“Харьяатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “МУ-ын харьяат иргэн нэгэн зэрэг гадаад улсын харьяат байхыг хүлээн зөвшөөрөхгүй” тул УБЕГ-ын даргын 2013 оны 527 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын 2.9, 2.10-д заасны дагуу дээрх төрлийн бүртгэлийг хөтлөхдөө эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл, тухайн хүүхэд өөр улсын иргэний харьяалал авч, төрсний бүртгэлд бүртгэгдээгүй гэдгийг нотолсон баримт бичгийг үндэслэн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэж, МУ-ын регистрийн дугаар олгох болсныг анхаарна уу.

/Aнкет татаж авах /

Last Updated on Wednesday, 10 June 2015 17:42
 

Links