Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Хилийн чанадад оршин суугаа иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай. PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 3-р сарын 16, Пүрэв гариг, 15:42
There are no translations available.

Хилийн чанадад оршин суугаа иргэд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт захиалах ажиллагааг шуурхай болгох асуудлын хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Үндэсний энгийн гадаад паспорт олгох ажиллагааг хялбаршуулах тухай” Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хамтарсан а/07, а/02 тоот тушаал батлагдсантай холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс үндэсний энгийн гадаад паспортыг цахим хэлбэрээр захиалах журам руу шилжээд байна.

ЭСЯ хилийн чанадад оршин суугаа иргэдийн үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг хүлээн авч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /цаашид ОӨУБЕГ гэх/-т хүргүүлж, хэвлэгдэн гарсан гадаад паспортыг буцаан авч, баталгаажуулан иргэдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь ихээхэн хугацаа шаарддаг байсан ба дээрх журам хэрэгжиж эхэлснээр паспорт захиалгын хугацааг түргэсэх өндөр ач холбогдолтой болоод байгаа юм.

Иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхэд дараах нэмэлт өөрчлөлт орсон болно. Үүнд:

Иргэд тус ЭСЯ-ны цахим хуудас дахь үндэсний энгийн гадаад паспорт захиалахад шаардагдах бичиг баримтын жагсаалтад дурдагсан материалыг бүрдүүлэхээс гадна өөрийн биеэр ЭСЯ-нд ирж цээж зурагаа авахуулах эсвэл өөрийн биеэр ирэх боломжгүй, паспорт захиалгын материалаа шуудангаар илгээж буй иргэд 3,5 х 4,5 см хэмжээтэй цээж зурагаа цахим хэлбэрээр тус ЭСЯ-ны цахим шуудан болон фэйсбүүк хуудсаар дамжуулан ирүүлэх шаардлагатай болоод байна. Мөн цээж зурагаа цахим хэлбэрээр ирүүлэхдээ паспорт захиалж буй хүний эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаарыг тодорхой тусгах хэрэгтэй.

Дээрх өөрчлөлтийн дүнд иргэдээс цахим хэлбэрээр ирүүлсэн цээж зургийг гадаад паспорт захиалж буй иргэний холбогдох мэдээллийн хамт цахим хэлбэрээр ОӨУБЕГ руу илгээснээр тус газарт хэвлэгдэж бэлэн болсон гадаад паспортыг ЭСЯ руу буцаан хүргүүлж ажиллахаар болсон ба паспорт захиалгын матералын эх хувийг ОӨУБЕГ-т хүргүүлэхийг хүлээх шаардлагагүй болсноороо давуу талтай юм.

Иймд иргэд та бүхэн үндэсний энгийн гадаад паспорт захиалахдаа тус ЭСЯ-нд цээж зурагаа авахуулах болон өөрийн биер ирж чадахгүй тохиолдолд шаардлага хангасан цээж зурагаа тус ЭСЯ руу цахимаар хүргүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Жич: Тус ЭСЯ-нд иргэдийн цээж зургийг хэвлэхгүй бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр хадгалж авах тул 3 ширхэг цээж зурагаа гадаад паспорт захиалгын материалдаа зайлшгүй хавсаргах шаардлагатайг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 3-р сарын 16, Пүрэв гариг, 15:45
 

Холбоос