Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ! PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Бичсэн stockholm   
2017 оны 4-р сарын 03, Даваа гариг, 13:29
There are no translations available.

Тус ЭСЯ дараах өдрүүдэд Шведийн Вант Улсын Гётеборг хот, Норвегийн Вант Улсын Осло хотуудад оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

Гётеборг хот: 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08.00 – 14.00 цагийн хооронд, 
Хаяг: Riksdalersgatan 23A, 41481 Göteborg, Sweden.

Осло хот: 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08.00 – 14.00 цагийн хооронд, 
Хаяг: Hegdehaugsveien 10, 0167 Oslo, Norway.

 

Иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

 

 

1. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

 

2. Гэрлэснийг бүртгэж, гэрчилгээ олгох.
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

 

3. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

 

4. Үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

 

5. Буцах үнэмлэх олгох. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

 

6. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

 

7. Итгэмжлэл гэрчлэх, нотариатын үйлчилгээ үзүүлэх. 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

Түүнчлэн, тус ЭСЯ-ны хавсран суугаа орон болон суугаа орны алслагдсан хотуудад консулын үйлчилгээ үзүүлэхэд консулын үйлчилгээний хураамж дараах байдлаар нэмэгдэхийг анхаарна уу. /Энэ заалт нь зөвхөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг тус ЭСЯ-аар дамжуулж ГХЯ-ны Консулын газар руу баталгаат цахим шуудан /Fax/-аар илгээх асуудалд хамааралтай болно/.

- Гётеборг хот: консулын үйлчилгээний хураамж – 130 швед крон. 
- Осло хот: консулын үйлчилгээний хураамж – 200 швед крон.

 

8. Монгол Улсад зорчих виз мэдүүлэх, олгох. 
Жуулчин ангиллын 30 хоногийн хугацаатай орох-гарах виз мэдүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3.6 дахь зүйлд “Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлөх” гэх заалтыг үндэслэн Гадаад иргэншилтэй бөгөөд эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат хүүхэд визийн төлбөрөөс хөнгөлөгдөж 50 Швед кроноор виз мэдүүлэх боломжтой ба дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

1. Монголын хилээр орсноос хойш 6 сарын хугацаанд хүчинтэй гадаад улсын паспорт,
2. 1 хувь цээж зураг,
3. Визийн мэдүүлэг / http://consul.mn/file/visa_application.pdf - аас татаж авна уу./ 
4. Монгол иргэншилтэй эцэг эсвэл эхийн гадаад паспортын хуулбар,
5. Тухайн гадаад иргэншилтэй хүүхдийн эцэг эсвэл эх гэдгийг нотолсон бичиг баримт /төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн бичиг, Татварын газар /Skatteverket/-ын нотлох бичиг г.м./

 

ЖИЧ: Консулын үйлчилгээ авахаар ирэх иргэд тус ЭСЯ-ны цахим хуудаст дурдсан бичиг баримтуудыг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай ба дутуу бүрдүүлсэн бичиг баримтаас үүдэн консулын үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох магадлалтайг анхаарна уу. 
Түүнчлэн, консулын үйлчилгээний төлбөрийг бэлэнээр болон тус ЭСЯ-ны доорх данс руу шилжүүлэх боломжтой ба гагцхүү Швед кроноор үйлчлэхийг анхаарна уу.

Шведийн Вант Улс дотор дараах дансанд шилжүүлж болно.
Embassy of Mongolia, Nordea bank account: PlusGiro 521 99-7.


Шведээс өөр газраас шилжүүлэг хийх тохиолдолд дараах дансны дугаарыг хэрэглэнэ:

Beneficiary: 
Bank: Nordea
IBAN - account: SE 6195000099603400521997
BIC/Swift address: NDEASESS

 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 4-р сарын 03, Даваа гариг, 14:08
 

Холбоос