Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 26 April 2017 17:32

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Элчин сайдын яамны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-16:30 цагийн хооронд хийнэ,
  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
  • Стокгольм дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тус ЭСЯ-ны www.stockholm.mfa.gov.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

- Embassy of Mongolia

Svärdvägen 25B

182 33 Danderyd,

Stockholm, Sweden гэсэн хаягаар шуудангаар, эсхүл

  • This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it гэсэн цахим шуудангаар, эсхүл
  • https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/# гэсэн нүүр номны /facebook/-ны хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг ЗААВАЛ авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу. Дээрх бичиг баримтуудын нотариатаар баталсан болон батлаагүй хуулбараар сонгууль өгөх боломжгүй болохыг анхаарна уу!

Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягтыг эндээс авна уу.


Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Салбар комисс № 30

Лавлах утас: 08 753 11 35

Last Updated on Wednesday, 26 April 2017 17:52
 

Links