Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТУХАЙ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 28 June 2017 07:34

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж өнгөрөв. Сонгуулийн үр дүнд нэр дэвшигчдийн хэн нь ч саналаа өгсөн нийт сонгогчийн олонхийн санал аваагүй тул Сонгуулийн тухай хуулийн 105 дугаар зүйлд заасны дагуу хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг хоёр дахь санал хураалтад оруулахаар болов.

Иймд тус ЭСЯ-нд санал өгөхөөр бүртгүүлсэн, ОӨУБЕГ-аас баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан 176 иргэн 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Мягмар гарагт 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж дахин саналаа өгнө үү.

Жич:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдах болсонтой холбогдуулан шинээр иргэдийг бүртгэхгүй,

- Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хаасан байгаа тул тус ЭСЯ-нд бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтад багтсан иргэд зөвхөн тус ЭСЯ-нд санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

 

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30

Last Updated on Wednesday, 28 June 2017 07:36
 

Links