Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛИЙН ХОЁР ДАХЬ САНАЛ ХУРААЛТЫН ТОВ ШИНЭЧЛЭГДСЭН ТУХАЙ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 29 June 2017 11:13

Сонгуулийн 2 дахь шатны санал авах ажиллагааг хилийн чанадад 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулах тухай СЕХ-ны өмнө гаргасан тогтоол хүчингүй болж, тус хорооны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор 7 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтов.

Иймд тус ЭСЯ-нд санал өгөхөөр бүртгүүлсэн, ОӨУБЕГ-аас баталгаажуулан ирүүлсэн нэрсийн жагсаалтад багтсан 176 иргэн 2017 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн Мягмар гараг, 5-ны өдрийн Лхагва гарагт орон нутгийн цагаар 07.00 – 22.00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорт, цахим иргэний үнэмлэх /ЭХ ХУВЬ/-тэйгээ хүрэлцэн ирж дахин саналаа өгнө үү.

Жич:

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн хоёр дахь санал хураалт явагдах болсонтой холбогдуулан шинээр иргэдийг бүртгэхгүй,

- Сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хаасан байгаа тул тус ЭСЯ-нд бүртгүүлж, баталгаажсан нэрсийн жагсаалтад багтсан иргэд зөвхөн тус ЭСЯ-нд санал өгөх боломжтой болохыг анхаарна уу.

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг эндээс харна уу.

 

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30


 

 

 

Links