Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД” БОЛНО PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by stockholm   
Thursday, 09 November 2017 15:52

Монгол хүн дэлхийн аль ч хэсэгт амьдарч буйгаас үл хамааран монгол хэл, соёлоо тээгч, түгээн дэлгэрүүлэгч байх нь бидний цөөхөн Монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал билээ.

ГХЯ-ны зүгээс энэхүү асуудалд байнга анхаарал тавин ажиллаж, “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Олимпиадын бүртгэл http://must.edu.mn/static/mongolteukeolimp/web/цахим хуудсаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл явагдана.

“Эх түүхийн олимпиад”-ын удирдамж, бүртгэл, шагналын сан зэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэлийн цахим хуудаснаас хүлээн авах боломжтой.

 

Швед болон хавсран суугаа Норвеги, Финланд, Дани улсад сурч буй хүүхэд, залуусыг Олимпиадад идэвхтэй оролцохыг уриалж, амжилт хүсье!

 

 

Last Updated on Thursday, 09 November 2017 16:02
 

Links