Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
"ЭХ ХЭЛ-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР" өдөрлөг амжилттай зохион байгуулагдав PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by stockholm   
Monday, 23 April 2018 14:01

 

Шведийн Вант Улсын Боловсролын удирдах газрын харьяа Стокгольм дүүргийн хэлний төвийн монгол хэлний багш нараас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ЭХ ХЭЛ-АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР" өдөрлөг 4 дэх жилдээ 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдав.

Уг өдөрлөгийн зорилго нь эх хэлээ хойч үедээ өвлүүлэх, Швед улсад сурч, амьдарч буй залууст тус улсын боловсролын системийн талаарх шинэ мэдээ мэдээллийг өгөх, Швед улсын ахлах болон их дээд сургуульд элсэн орох талаар зөвлөгөө өгөхөд чиглэдэг.

Энэхүү арга хэмжээний үеэр "Хос жигүүр" төв, Стокгольм дүүргийн дунд сургуульд суралцаж буй бага ангийн сурагчдын цагаан толгойн "Эрдмийн баяр" болсоноос гадна хос хэлээрх “Манжин” жүжигчилсэн тоглолт үзэгчдийн сонирхолыг ихэд татлаа. Мөн оюутан Т.Чинзориг, А.Анар, Б.Урандөл нар их дээд сургууль, гимназид хэрхэн элсэн орох талаарх илтгэлийг тавьж, багш нарын зүгээс боловсролын системийн тогтолцоонд анхаарах асуудлаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөв.


 

Last Updated on Monday, 23 April 2018 15:04
 

Links