Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Монгол үзмэрүүдийг интернэтээр үзэж болно PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 27 April 2018 11:32

Шведэд Монголын түүх, соёл, ахуй амьдралд холбогдох олон мянган үзмэрүүд хадгалагдаж байна.

Нийтдээ 10 мянга гаруй эд зүйлс, 500 орчим гэрэл зураг, 300 гаруй баримт бичиг, өөр олон зүйлс сайтад ил тавигджээ. Дараахь холбоосоор орж сонирхсон зүйлээ “mongoliet” гэж хайгаад, үзэж харж болохнээ.

Дэлхийн соёлын үндэсний музейнүүд (Швед)

Өчигдөрхөн (2018.04.23) Музейн удирдлага, судлаачидтай ЭСЯ-аа төлөөлөн уулзалдаж хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов. Энэ үеэр Монголд холбогдох ховорхон үзмэрүүдийг тусгайлан бэлтгэж үзүүлсэнд талархаж байна.

IMG_8945 Mrs. Ann Follin, Director General, National Museums of World Culture,

 

  • Бурханы зураг

19 дүгээр зууны үеийн бурханы зураг. Дэлхийн олон газар иймэрхүү зургийг сэргээн засварлах маягаар явдаг.

Шведэд  ийм зургийг аль болох анхдагч байдлаар нь хадгалахыг эрмэлздэгээрээ ялгаатай гэв.

Энэхүү бурханы зураг түвдийн  зургуудаас ялгаатай монгол зураг гэж тайлбарлаж байв. IMG_8941

 

  • Хэт хутга

Хэт нь пааландсан эмжээртэй, хутганы хэмжээ нь ердийнхөөс урт зэргийг харахад гоёл, ёслолын зориулалттай байсан боловуу гэж тайлбарлав.

IMG_8960

 

  • Гавлын ясаар хийсэн аяга

Аяганы  суурийг ихэвчлэн мөнгө болон бусад металлаар хийсэн байдаг. Модоор хийсэн энэ хийцийг монголынх гэж тайлбарлав.

IMG_8950

 

  • Ятга хөгжмийн зэмсэг болон малгай

Эдгээр үзмэрүүдийг  монгол хийц гэж үзэж байгаа гэв.

IMG_8940

  • Монгол ном

Монгол бичгээр бичсэн үлгэр, яруу найрагийн номууд Шведийн чухал үзмэрт ордог хэмээв.

IMG_8954

 

  • Суварга

Энэхүү суваргыг монгол хийц гээд дотроо ном, эд зүйлсийг агуулж байгаа гэдгээ сөхөж харуулав.

IMG_8964

 

Шведийн музейнүүдэд хадгалагдаж байгаа монголын соёлд хамаарах эд зүйлсийг аль болох дижитал хэлбэрт оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд нийт үзмэрүүдийн 70 орчим хувь нь сайтад фото зураг, тайлбартайгаар нээлттэй болжээ.

Музейд хадгалагдаж байгаа монгол номыг орчуулж нийтийн хүртээл болгох тал дээр Монгол, Шведийн талууд хамтран ажиллаж болохоор санагдав.

Солонгосчууд Шведийн талтай хамтарч солонгосын соёлд хамаарах  үзмэрүүдийн фото зургуудыг шинээр 3D 360 градусын өнцгөөр харж болох “THE KOREAN DATABASE PROJECT” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Санаа авууштай.

Screen Shot 2018-04-24 at 1.14.25 PM

Музейн үзмэрүүдийг нийтийн хүртээл болгоход орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах асуудал нэн чухал болсныг дээрх эрхэмүүдтэй хийсэн уулзалт харууллаа.

Last Updated on Friday, 27 April 2018 12:23
 

Links