Written by stockholm
|
Thursday, 17 May 2018 14:47 |

Швед улс бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзаж буйтай холбогдуулан тус Элчин сайдын яам өнөөдрөөс буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн иргэдэд үзүүлж буй консулын үйлчилгээний төлбөрийг бэлэн бусаар буюу банкны картаар хүлээн авч эхлээд байна.
Консулын үйлчилгээнд карт уншигч машиныг нэвтрүүлснээр иргэдэд үйлчилгээг илүү хялбар, түргэн шуурхай хүргэх боломжтой болж байна.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам
|
Last Updated on Monday, 21 May 2018 16:31 |