Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
“ЭХИЙН АЛДАР” ОДОНГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Written by stockholm   
Thursday, 07 March 2019 09:26

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ын дүнд “Алдарт эх” одонг хилийн чанадад суугаа болзол хангасан эхчүүдэд суугаа оронд нь олгож байхаар тохирсны дагуу дараах материалыг тус ЭСЯ-нд бүрдүүлж өгнө үү. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл;

2. Иргэний цахим үнэмлэхний хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар;

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. “Алдарт эх” одонг өмнө нь аваагүй тухай лавлагаа (бага хүүхдээ төрүүлээд бүтэн 1 нас хүрсний дараа “Алдарт эх” одонг авах эрх үүснэ);

6. Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн I дүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” II дугаар зэргийн одонгийн үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнана:

- Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор,

- Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана.

 

(“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаарахгүй болно).

 

Last Updated on Thursday, 07 March 2019 13:30
 

Links