Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Үндэсний энгийн гадаад паспорт захиалах PDF Print E-mail
User Rating: / 5
PoorBest 
Written by Administrator   
Friday, 29 January 2010 10:21

Үндэсний энгийн гадаад паспорт

1.    Анкет,
2.    Өргөдөл / Үндэсний энгийн гадаад паспорт захиалах болсон шалтгаанаа дурьдсан өргөдлийг тус ЭСЯ-нд хандаж гаргах/,
3.    Иргэний үнэмлэхний  хуулбар,
4.    Зураг ( 3,5х4,5-ийн хэмжээтэй, 3 ш ),

ЖИЧ: 2017 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР “ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТ ОЛГОХ АЖИЛЛАГААГ ХЯЛБАРШУУЛАХ ТУХАЙ” ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ХАМТАРСАН А/07, А/02 ТООТ ТУШААЛ БАТЛАГДСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН 2017 ОНЫ 3 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРӨӨС ҮНДЭСНИЙ ЭНГИЙН ГАДААД ПАСПОРТЫГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗАХИАЛАХ ЖУРАМ РУУ ШИЛЖЭЭД БАЙНА.

ИЙМД ИРГЭД ТА БҮХЭН ЭСЯ-НД ИРЖ ГАДААД ПАСПОРТЫН ЗАХИАЛГА ӨГӨХДӨӨ ЦЭЭЖ ЗУРАГАА АВАХУУЛАХ ШААРДЛАГТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

ЭСЯ-НД ӨӨРИЙН БИЕЭР ИРЭХ БОЛОМЖГҮЙ, ПАСПОРТ ЗАХИАЛГЫН МАТЕРИАЛАА ШУУДАНГААР ИЛГЭЭХ ТОХИОЛДОЛД 3,5 Х 4,5 ХЭМЖЭЭТЭЙ, ЦАГААН ДЭВСГЭРТЭЙ, ЭГЦ УРДААС НЬ АВСАН, ЧИХ ИЛ ГАРСАН, ӨНДӨР НЯГТРАЛТАЙ, 1,37 МВ /мегабайт/-ААС БАГАГҮЙ ХЭМЖЭЭТЭЙ ЦЭЭЖ ЗУРГИЙГ ТУС ЭСЯ-НЫ ЦАХИМ ШУУДАН / This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it / ФЭЙСБҮҮК ХУУДАС / https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/# / РУУ ИРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ. ЦЭЭЖ ЗУРГАА ТУС ЭСЯ-НД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ИРҮҮЛЭХДЭЭ ТУХАЙН ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛЖ БУЙ ИРГЭНИЙ ЭЦЭГ/ЭХИЙН НЭР, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААРЫГ ТОДОРХОЙ ТУСГАХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ.

ТҮҮНЧЛЭН, ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛГЫН МАЯГТЫГ БӨГЛӨХДӨӨ ӨӨРИЙН ОРШИН СУУГАА УЛСАД АШИГЛАЖ БУЙ ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААР, МОНГОЛ УЛСАД ОРШИН СУУГАА ТӨЛӨР ТӨРӨГСӨДТЭЙ ХОЛБОО БАРИХ УТАСНЫ ДУГААРЫГ ТОДОРХОЙ ТУСГАХ ШААРДЛАГАТАЙ БОЛОХЫГ АНХААРНА УУ.

ЖИЧ: ТУС ЭСЯ-НД ИРГЭДИЙН ЦЭЭЖ ЗУРГИЙГ ХЭВЛЭХГҮЙ БӨГӨӨД ЗӨВХӨН ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ХАДГАЛЖ АВАХ ТУЛ ДЭЭРХ ЖАГСААЛТАНД ДУРДАГДСАН 3 ШИРХЭГ ЦЭЭЖ ЗУРАГАА ГАДААД ПАСПОРТ ЗАХИАЛГЫН МАТЕРИАЛДАА ЗАЙЛШГҮЙ ХАВСАРГАХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ.


5.    Үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн тухай оршин суугаа дүүргийн Цагдаагийн газрын тодорхойлолт, гэмтээсэн болон хуудас нь дууссан бол хуучин паспортоо авчрах,


-    Үндэсний энгийн гадаад паспорт захиалах тухай өргөдөлдөө өөрийн нэр, эцэг  ( эх )-ийн нэр, регистрийн дугаар, үндэсний энгийн гадаад паспорт авах болсон шалтгаан, хаяг, утас ( одоо байгаа болон Монгол Улс дахь ) зэргийг дурьдсан байна.
-    Үндэсний энгийн гадаад паспортад наах зураг нь цагаан дэвсгэртэй, тухайн жилд эгц урдаас нь авсан, зориулалтын цаас дээр буулгасан, зургийн боловсруулалт бүрэн хийгдсэн зураг байна.
-    Үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг  хувь хүн  өөрийн биеэр ЭСЯ-нд ирж өгөөд бэлэн болоход нь өөрөө авна.
-    ЭСЯ энгийн гадаад паспорт хүссэн материалыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт ( хуучнаар ИБМУТ-д )  хүргүүлж бичилт хийлгүүлдэг тул шинээр паспорт авахад 2-3 сарын хугацаа шаардагдахыг анхаарна уу.

-   16 доош насны хүүхэд гадаад паспорт захиалах тохиолдолд эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар /эсвэл гадаад паспортын хуулбар/-ыг хавсаргах шаардлагатай.

6.    Хураамж  525 швед крон

Хураамжийг тус ЭСЯ-ны дараах дансанд шилжүүлж болно.

Embassy of Mongolia, Nordea bank account: PlusGiro 521 99-7.

Шведээс өөр газраас шилжүүлэг хийх тохиолдолд дараах дансны дугаарыг хэрэглэнэ:

Beneficiary: 
Bank: Nordea
IBAN - account: SE 6195000099603400521997
BIC/Swift address: NDEASESS

/Aнкет татаж авах /

Last Updated on Monday, 03 April 2017 15:49
 

Links