Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Газар зүй, цаг уур PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 11
МууМаш сайн 
Монголын тухай - Газар зүй, цаг уур
Бичсэн Administrator   
2010 оны 5-р сарын 18, Мягмар гариг, 03:24
There are no translations available.

Монгол улсын газарзүйн байрлал
Монгол улс нь Азийн эх газрын төв хэсэгт (өргөрөгийн 41°35'- 52°09', уртрагийн 87 44'Е -119°56'Е) оршдог. Монгол улсын баруунаас зүүн зах хүртэл 2392 км, хамгийн хойд цэгээс өмнө цэг хүртэл 1259 км. Нийт 1.565.000 км квадрат нутаг дэвсгэртэй. Хойд хэсгээрээ Орос улстай, баруун, өмнөд болон зүүн хэсгээрээ Хятад улстай хиллэдэг. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 19 дүгээр байранд ордог. Далайд гарцгүй хамгийн том газар нутагтай улсуудын нэг юм.
Монгол улсын газарзүй нь ерөнхийдөө өргөн уудам, далайн түвшнээс дээш дунджаар 914-1524 метр өргөгдсөн, баруун болон хойд хэсэгтээ уул нуруудтай. Зүүн өмнөд хэсэгт орших Алтайн уул нь далайн түвшнээс 4267 м өргөгдсөн. Цаг агаарын нөхцөл нь маш хурдан өөрчлөгддөг.

Уур амьсгал

Монгол орны уур амьсгал хатуу ширүүн, газарзүйн байрлал, цагийн бүсээр тодорхойлогддог. Монгол улс нь далайн түвшнээс дунджаар 1.5 км өргөгдсөн, далайгаас алслагдсан, өндөр уул нуруудаар хүрээлэгдсэн байдаг. Монгол улс нь хуурай богино зун (6 дугаар сараас 8 дугаар cap), урт хүйтэн өвөл (11 дүгээр сарын сүүлчээс 4 дүгээр cap), хавар (4 дүгээр сарын эхээс 6 дугаар cap), намар (8 дугаар сарын сүүлээс 10 дугаар cap) гэсэн 4 улиралтай. Жилийн дундаж хур тунадас зуны улиралд уулархаг нутгаар 388 мм, говийн бүсэд 50 мм-ээс бага ордог.

Агаарын температур
Агаарын температур өвлийн улиралд -15°С -аас -30°С (-5°F-aac -22°F), зуны улиралд 10°С -аас 26.7°С (50°F-aac 80°F). Жилийн дундаж агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -4°С-аас бага, томоохон голын хөндийгөөр -6-аас -8 С, хээрийн бүсд 2°С-аас бага, говийн бүсэд 6°С-аас их байдаг.

Монгол орны нийт нутгаар жилийн дундаж агаарын температур 0°С байдаг. 1 дүгээр сард хамгийн хүйтэн, агаарын температур дунджаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -30°С-аас -34°С, хээрийн бүсэд -20°С-аас -25°С, говь цөлийн бүсэд -15°С-аас -20°С, өмнөд говиор -15°С-аас -12°С хүрдэг. 1940 оноос хойш хийсэн цаг уурын ажиглалтаар Монголд хамгийн хүйтэн болсон нь 1976 оны 12 дугаар сард Увс аймгийн Зүүнговь суманд агаарын температур ~55.3°С, 1954 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод -49.0°С байсан. Өвлийн улирлын температурт инверсийн нөлөө маш их байдаг,

Хамгийн дулаан cap нь 7 дугаар cap, агаарын дундаж температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нуггаар 15°С , Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Халх гол орчмоор 15°С-аас 20°С, Дорнодын талын өмнөд хэсгээр 20°С -аас 25°С, Дорноговийн нутгаар 25°С-аас дээш халдаг. Хамгийн их температур 28.5°С-аас 44.0 С-ын хооронд байдаг. 1999 оны 7 дугаар сарын 24-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд агаарын температур 44°С хүрч халсан байна.

Зуны улиралд далайн түвшнээс 100 м дээшлэх тусам агаарын температур 0.5-0.6 С-аар буурдаг. Өндөр уулын бүсэд хаврын сүүлчээс (6 дугаар сарын дунд) болон хүйтэн улирал эхлэх (8 дугаар сарын дунд) хүртэл зөвхөн 70 өдөр дулаан байдаг. Монгол орны хувьд зуны улирал 90-130 өдрийн турш үргэлжилдэг. Эдгээр өдрүүдийн 10 С-аас дээш нь 2000 м-ээс өндөр уулархаг бүсэд 90 хоног, тал хээрийн нутагт 90-110 өдөр, өвслөг буюу бэлчээрийн нутагт 110-130 өдөр, цөлийн бүсэд 130-150 өдөр. говь цөлийн бүсэд 150 өдрөөс их байдаг.

Хур тунадас
Ерөнхийдөө Монгол оронд нийлбэр хур тунадас бага байдаг. Жилийн дундаж хур тунадас Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 300-400 мм. Монгол Алтай, ойт хээрийн бүсэд 250-300 мм, хээрийн бүсэд 150-250 мм, говь цөлийн бүсэд 50-100 мм ордог.
Хур тунадасны хуваарилалт нь газрын гадаргын рельеф маш их хамаарах ба хойноос урагшаа, баруунаас зүүн тийш буурдаг. Нийлбэр хур тунадас потенциал ууршилтаас ихээхэн бага байдаг. Потенциал ууршилт уулархаг бүсэд 500 мм, ойт хээрийн бүсэд 550-700 мм, хээрийн бүсэд 650-750 мм, цөлөрхөг хээр болон цөлийн бүсэд 800-1000 мм байдаг.

Нийлбэр хур тунадасны 85% орчим нь 4 дүгээр сараас 9 дүгээр сард ордог, үүний 50-60% нь 7 дугаар сараас 8 дугаар сард ордог. Хэдийгээр жилийн нийлбэр хур тундас бага боловч эрчимшил ихтэй. 1940 оноос хойш хийсэн цаг уурын хэмжилтээр 1956 оны 8 дугаар сарын 5-нд Даланзадгадад өдөрт 138 мм. 1976 оны 7 дугаар сарын 11-нд 121 мм хур тунадас орж байсан. Нэг цагт 40-65 мм аадар тунадас орох боломжтой.
Монгол орны уулархаг нутагт жилд 60-70 өдөр бороотой байдаг. Тухайлбал Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон уулархаг бүсэд 40-60 бороотой өдөр байдаг бол

Дорнодын тал болон говь цөлийн    бүсэд 30 өдөр байдаг.  Жилийн хур тунадасны ихэнхийг нь бороо эзэлдэг. Хур   тунадасны нийлбэр хэмжээ бага боловч, хур тунадасны эрчим ихтэй.

Өвлийн улирлын турш цөлийн бүсэд 10 мм, Увс нуурын хотгор болон уулархаг бүсэд 20-30 мм, бусад нутагт 10-20 мм цас унадаг.
Цасан бүрхүүлтэй өдрийн тоо Монгол Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар 150-аас дээш байдаг бол ойт хээрийн бүсэд 100-150, Дорнодын тал болон хээрийн бүсэд 50-110, говь цөлийн бүсэд 50-аас бага байдаг. Цасан бүрхүүлийн зузаан тийм их биш уулархаг нутагт 5 см (хамгийн их нь 30 см), хээрийн бүсэд 2-5 (хамгийн их нь 10-25 см) байдаг бол говийн бүсэд цасан бүрхүүлгүй байх тохиолдол ч байдаг.

Бусад цаг уурын хэмжигдэхүүн
Нарны цацраг: Монгол нутагт жилд дунджаар 230-260 өдөр нартай байдаг. Энэ нь 2.600-3.330 цаг юм.
Салхи: Монголын хээр болон цөлөрхөг хээрийн бүсэд салхи ихтэй байдаг. Жилийн дундаж салхины хурд дээрх бүс нутагт 4-6 м/с, Хэнтэйн ууланд 1-2 м/с, бусад нутагт 2-3 м/с байдаг.

Монгол орны нийт нутгийн 41.3%-ыг говь цөл, хээрийн бүс эзэлдэг. Энэ бүс нутагт шороон шуургатай өдрийн тоо 30-100 байдаг бол Монгол элсийн өмнөд хэсгээр 120 байдаг. Нийт шороон шуурганы 61% нь 3 дугаар сард, 7% орчим нь зуны улиралд тохиолддог. Шороон шуурга Өвлийн улиралд Увс нуурын хотгорт тохиолддоггүй. Гэвч Арцын хоолойгоор өвлийн 3 сарын 1/3 өдөрт нь шороон шуургатай байдаг. Шороон шуурганы 80% нь өдрийн цагт тохиолдцог. Цаг уурын ажиглалтын мэдээгээр говь цөлийн бүсэд 300-600 тохиолддог. Монголын шороон шуурга нь "Азийн шар шороон шуурга"-ын үндсэн нэг үүсгэвэр юм.

 

Холбоос