Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Бусад үйлчилгээ PDF Print E-mail
User Rating: / 4
PoorBest 
Written by Administrator   
Thursday, 12 February 2015 00:00

Итгэмжлэл гэрчлэх

Монгол Улсын Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн  үл хөдлөх хөрөнгө, орон сууц, үйлдвэр үйлчилгээний барилга, мөнгөн хадгаламжийг захиран зарцуулах, төлбөр гүйцэтгэх болон тэтгэвэр авч байх, бусад үйлдэл хийх бүрэн эрх олгох тухай итгэмжлэлийг хилийн чанадад буй иргэд холбогдох Монгол Улсын дипломат, консулын төлөөлөгчийн газарт хандан хийлгэнэ. Ийм итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.
Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр ЭСЯ-наас итгэмжлэлийг ГХЯ-ны Консулын газарт баталгаажсан факсаар нэмэлт төлбөртэйгээр явуулж болно. Энэ тохиолдолд итгэмжлэлийн хуулбарыг ГХЯ-ны КГ-аас давхар баталгаажуулснаар хэрэглэнэ. Итгэмжлэлийг баталгаажуулах хураамж 2000 (хоёр мянган) төгрөгийг Гадаад харилцааны яамны  Төрийн сангийн 900016001 тоот дансанд баримт бичиг баталгаажуулах гэсэн зориулалтаар  тушаана.
Монгол Улсын нотариатын тухай хуулийн 8.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Монгол Улсын өргөмжит консулуудад ийм итгэмжлэл хийх эрх олгоогүй байна.

1.    Итгэмжлэл гаргагчийн (төлөөлүүлэгчийн) иргэний үнэмлэх, түүний хуулбар, 
2.    Итгэмжлэл хүлээн авагчийн (төлөөлөгчийн) иргэний үнэмлэх, түүний хуулбар,

-    Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэхэд “...Нотариатч болон нотариатын  үүрэг гүйцэтгэгч нь итгэмжлэлийг гэрчлэхдээ төлөөлүүлэгч, төлөөлөгч хоёрыг биеэр байлцуулан тэдний хувийн байдлыг иргэний үнэмлэхээр тогтоосны үндсэн дээр гэрчилнэ”  гэж заасан байдаг тул итгэмжлэл гаргагч нь заавал бичиг баримттайгаа  өөрийн биеэр ирж итгэмжлэлээ гэрчлүүлнэ.
-    Мөн итгэмжлэлд дурьдагдсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /орон сууц, газар эзэмших гэрчилгээ/, автомашин эзэмшигчийн гэрчилгээ, банкны хадгаламжийн дэвтэр г.м. бичиг баримтын хуулбар нь шаардлагатайг анхаарна уу.
-    Итгэмжлэлийн маягтыг бөглөхдөө загварыг харж өөрийн үйлдэлдээ тааруулж бөглөнө үү.

3.    Хураамж 105 швед крон

Түүнчлэн, нотариатаар батлуулсан итгэмжлэлээ тус ЭСЯ-аар дамжуулж баталгаат цахим шуудангаар /Fax/ Гадаад харилцааны яамны Консулын газар руу илгээх боломжтой ба энэ тохиолдолд дараах консулын үйлчилгээний хураамжийг нэмж төлнө. Үүнд:

- Ажлын 3 өдөрт илгээхэд - 70 швед крон,

- Яаралтай /24 цагийн дотор/ илгээхэд - 100 швед крон. 

/Aнкет татаж авах/

/Aнкет татаж авах - Орон сууц захиран зарцуулах /

/Aнкет татаж авах - Тээврийн хэрэгсэл /


Нотариатын баталгаа

Иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрсний гэрчилгээ зэрэг биеийн байцаалт, хаягийн тодорхойлолт, банкны магадлагаа, диплом, жолооны ба мэргэжлийн үнэмлэх зэрэг баримт бичгийн хуулбар болон орчуулгыг нотариатаар баталгаажуулах үйлчилгээг үзүүлнэ.
- Орчуулгыг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн эх хувь болон орчуулга байх шаардлагатай.
- Баримт бичгийн хуулбарын үнэн зөвийг нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичиг нь эх хувиараа байх шаардлагатай.
- Нотариатын үйлчилгээний хураамж: 105 швед крон

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХАРЬЯАЛЛЫН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

1. Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

1.1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгааэн, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдыг тодорхой тусгана);

1.2. Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн);

1.3. Мэдүүлгийн хуудас;

1.4. Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар;

1.5. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

1.6. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

1.7. Эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

1.8. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

1.9. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн хувьд түүнийг харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт, орчуулгын хамт;

1.10. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв/ байгууллагын тодорхойлолт;

1.11. Хууль ёсны амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих бичиг баримт;

- Байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- Хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаархи банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

- Амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад

1.12. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт /хаяг, ам бүлийн/

1.13. Гэрэл зураг 3 хувь;

1.14. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт баримт

Өргөдлийн хураамж 60,000 төгрөгийг ИХШХЕГ-ын Голомт банк дахь 132 00000 52 тоот дансанд шилжүүлнэ.

Жич: төлбөрийг Монголд байгаа ойр дотны хүнээр тус газрын данс руу шилжүүлж, төлбөр төлсөн баримтын сканнердсан хуулбарыг хавсаргана. Төлбөрийг доорх байдлаар хийнэ. Үүнд:

- Хүлээн авагч:  ИХШХЕГ

- Утга: Тэмдэгтийн хураамж, Монгол Улсын харьяатаас “гарах” эсхүл “орох” эсэхээ мөн овог, нэрээ тодорхой бичнэ.


2. Монгол Улсын харьатаас гарах хүсэлт гаргагч нь дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:

2.1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана) ;

2.2. Гурван үеийн намтар (өөрийн эхнэр/өнхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн) ;

2.3. Мэдүүлгийн хуудас;

2.4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.7. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

2.8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий холбогдох байгууллагын албан ёсны зөвшөөрөл, орчуулгын хамт;

2.9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт;

- Шүүх;

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

- Татварын байгуулага;

- Сургатын төрийн сан;

2.10. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Өргөдлийн хураамж 50 ам.доллар/

2.11. Гэрэл зураг 3 хувь;

2.12. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт

Иргэний харьаллын асуудлаар хүсэлт гаргагч нь гэр бүлийн гишүүдийн хамт Монгол Улсын харьяа болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох, харьяатаас гарахыг хүсвэл өргөдлөө хамтран гаргаж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнүй бичнэ.Хуулбар бичгүүд нь нотариатаар гэрчлэгдсэн, гадаад хэл дээрх баримтууд нь албан ёсоор орчуулагдсан байна.

/Aнкет татаж авах /


Монгол Улсын Өргөмжит консулууд

Данийн Вант Улс дахь Өргөмжит Консул
Ноён Майкел Хаслунд-Чристенсен / Mr. Michael Haslund-Christensen /

Address: c/o Memory Tours, Philip Schous Vej 21, 2000 Frederiksberg, Denmark
Tel:      (+45) 4260 9200,
E-mail:  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Web: www.mongolietskonsulat.dk

Бүгд Найрамдах Финланд Улс дахь Өргөмжит Консул

Ноён Брор Хенрик Янкес / Mr. Bror Henrik Jankes /

Ravalslntle 2, FIN-02400 Kirkkonummi, Finland
Tel: 358(0)9 221 92 44
Fax: 358(0)9 295 35 95
E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Норвегийн Вант Улс дахь Өргөмжит Консул


Ноён Шетил Крэйн /Mr. Kjetil Krane/


Hegdehaugsveien 10, 0167 Oslo

Tel: (+47) 22 98 21 90

Mobile: (+47) 95041409

E-mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Web: mongoliakonsulat.no

 

Бүгд Найрамдах Эстони Улс дахь Өргөмжит Консул


Хатагтай Лиизи Каринди /Ms. Liisi Karindi/

Address: /Pikk 9, 10123 Tallinn, in old city of Tallinn
Mobile: +372 54004261,
E-Mail: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it

Last Updated on Monday, 03 April 2017 12:42
 

Links