Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Хүн ам, орон сууцны тооллого - 2010 PDF Хэвлэх И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Мэдээ - Монголын мэдээ
Бичсэн Administrator   
2010 оны 10-р сарын 26, Мягмар гариг, 06:44
There are no translations available.

“Хүмүүнд төр эрхэм, Төрд хүн эрдэнэ”

Хүн ам, орон сууцны тооллого - 2010

2008 онд батлагдсан “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн дагуу Монгол улс иргэдээ 10 дахь удаагаа 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд тоолох гэж байгаа билээ. Монгол Улс анх 1918 онд хүн амаа тоолж 647 000 иргэдтэй гэсэн тоо гарч байсан бол 2000 онд 2 373 000 иргэдтэй болж, хүн ам нь 3,7 дахин өссөн байна. 1962 онд Монгол Улсын сая дахь иргэн, 1988 онд 2 сая дахь иргэн маань мэндэлсэн байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл, бүрдүүлэх зорилгоор энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого явагдах гэж байна. Ингэснээр хаана шинээр сургууль, эмнэлэг барих вэ, засаг захиргааны хуваарилалтад өөрчлөлт орох уу, манай улсын хүн ам хэзээ гурван саяд хүрэх вэ, ирээдүйд тэтгэвэрт гарах ахмадуудад зориулж ямар бодлого боловсруулж эхлэх вэ? зэрэг нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлын хариултыг тодорхой болгох юм.

“Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай” хуульд “Үндэсний статистикийн хорооноос нийтэд ашиглуулах зорилгоор албан ёсоор боловсруулан нэгтгэснээс бусад хэлбэрээр хувь хүний холбогдолтой тооллогын мэдээллийг бусдад ашиглуулах, задруулахыг хориглоно” гэж заасан байх учир Таны аюулгүй байдалд ямар нэгэн саад, хохирол учирахгүй болно.

Энэ жилийн улсын тооллого нь урьд жилүүдэд болж байсан тооллогуудаас бие даасан хуулийн хүрээнд явагдаж байгаа, гадаадад оршин суугаа иргэдээ интернэтээр тоолох гэж байгаагаараа онцлогтой.

183 хоногоос дээш хугацаагаар гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэнийг интернетээр тоолох юм. Хилийн чанадад байгаа монгол иргэд www.toollogo2010.mn цахим хаягаар хандаж тооллогондоо хамрагдана.

Тооллого Монголын цагаар 2010 оны 11 дүгээр сарын 11-ний 00.00 цагт эхэлж, 17-ны өдрийн 00.00 дуусах бөгөөд Монгол улсын иргэн бүр регистрын дугаараараа бүртгүүлж, мэдээлэлээ оруулна. Дэлгэрэнгүй мэдээллийг дээрх вэб хуудаснаас авч болохоос гадна ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Уянгатай 087531135/6/ дугаарын утсаар холбогдон авч болно.

Монгол Улсын иргэн бүр энэхүү тооллогонд идэвхтэй оролцох үүрэгтэй бөгөөд үүгээрээ улс эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм.  2010 оны тооллогонд хамрагдсанаар иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж чадах бөгөөд төрийн хувь хишиг хүртэх хууль ёсны баталгаа нь болно.


Иргэн Таныг Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогонд идэвхитэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна.
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ
Стокгольм хот


 

Холбоос