Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Төсөл хөтөлбөрийн бодит үр дүн гарч эхэллээ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 11 April 2012 14:27

Зураг. Элчин сайд Б.Энхмандах сургалтад хамрагдаж буй оюутнуудын хамт. Эспоо. 2012.04.10.2010 онд Финландад, 2011 онд Монголд хоёр орны Ерөнхийлөгчдийн харилцан хийсэн айлчлалуудын үеэр яригдаж, улмаар гарын үсэг зурсан Монгол улсын ЭБЭХЯ болон Финландын “Оутотек” компанийн хоорондын Санамж бичгийн дагуу эрдэсийн инженер, төмөрлөгийн мэргэжлээр Монголын залуучуудыг сургаж, дадлагажуулах ажлын эхлэл тавигдаж, анхдагчид Хельсинкид хүрэлцэн ирэв.

МУИС, ШУТИС болон түүний Дархан, Эрдэнэт дэх салбарын магистр болон баклаврын суралцагсдаас шалгарсан оюутнуудыг “Оутотек” компанийн захиалгаар Финландын үйлдвэрлэл, технологийн Аллто Их сургуульд дээр хими, эрдэсийн инженерчилэл, төмөрлөгийн чиглэлээр мэргэшлийн сургалтад хамруулах Тусгай сургалтын нээлтийн Ёслолын ажиллагаа Эспоо хотноо болов.

Ёслолын ажиллагаанд Монгол улсаас Финланд улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах урилгаар оролцож, ““Оутотек” компани, Аллто Их сургуультай хамтран монгол оюутнуудад зориулан хэрэгжүүлж буй энэ тусгай сургалт нь “Монголын ирээдүй, залуу үеийнхэнд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаагаараа Монгол-Финланд хоёр орны хооронд байгуулагдсан болон ойрын жилүүдэд байгуулагдах уул уурхай, аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үлгэр загвар болно” гээд оюутнуудад ихийг сурч мэдэхийн төлөө ажиллахыг зөвлөв.

Элчин Сайдын Яам.
2012 оын 4-р сарын 11.

 

Links