МОНГОЛЫН ЗАЛУУ ЗУРААЧДЫН “МОНГОЛ: ЭРТ БА ӨДГӨӨ” ҮЗЭСГЭЛЭН ШВЕДЭД |
![]() |
![]() |
![]() |
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ | |||
Written by stockholm | |||
Monday, 01 October 2012 09:21 | |||
![]() Уг үзэсгэлэнг Залуу зураач, уран бүтээлчдийг дэмжих зорилготой “Тунамал төгс” ТББ, Шведийн чөлөөт уран бүтээлч ДэМулан нар Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах, Норршопин хотын Захиргааны Зөвлөлийн гишүүн, ноён Оллэ Ёоханссон нар оролцож нээж үг хэлэв. Элчин сайд Б.Энхмандах хэлсэн үгэндээ: “Шведэд анх удаа зохион байгуулагдаж буй залуу уран бүтээлчдийн энэхүү үзэсгэлэн Их Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн жилд, Шведийн Вант улсын Ерөнхий сайд Фредрик Рэйнфиелдтийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Шведийн Вант улсад хийх албан ёсны айлчлалын өмнөхөн болж байгаагаар онцлогтойг тэмдэглэж, Монголын Төрийн тэргүүний Швед улсад хийх анхны айлчлал нь энэ мэт олон олон үзэсгэлэн, соёлын солилцооны үүдийг нээх нь дэмжиггүй” гэлээ. Үзэсгэлэнгийн ажиллагаанд Монголын талаас оролцогсдыг Норршопин хотын Дарга, хатагтай Эва Андерссон, Дэд дарга, хатагтай Ирина Клевштих нар хүлээн авч уулзаж, Норршопин хотын түүхийг танилцуулан, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашид хоёр орны хотуудын шууд харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Элчин сайдын Яам. 2012 оны 9 дүгээр сарын 30 Стокгольм хот.
|
Constitution of Mongolia |
Concept of National Security |
Concept of Foreign Policy |
“Улаанбаатарын яриа хэлэлцээ”санаачилга |
News from Diplomatic Mission |
News from Mongolia |
Announcements |
Honorary Consuls |
Төрснийг бүртгэх |
Гэрлэснийг бүртгэх |
Үндэсний энгийн гадаад паспорт захиалах |
Монгол Улсад буцах үнэмлэх олгох |
Иргэний үнэмлэх захиалах |
Бусад үйлчилгээ |