Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА”-ЫН ТЭРГҮҮН БАРААЛХАВ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 14:17

Норвегийн Вант Улсад албан ёсоор айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга” (ОҮИТБС) байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Жонас Мобери тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу нар оролцлоо.

Тус санаачилга нь 2003 онд Их Британийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан Тони Блэйрийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд өдгөө 35 орныг эгнээндээ нэгтгэсэн байна. Монгол Улс тус санаачилгад 2006 онд нэгдэн орсон юм. ОҮИТБС нь олборлох салбараас төлсөн татвар, төлбөр, хураамж, тэдгээрийг хүлээн авсан орлогын ил тод байдлыг хангахад чиглэж Засгийн газрын манлайлал, компанийн оролцоо, иргэний нийгмийн хяналт гэсэн зарчмуудын дагуу оролцогч гурван тал тэгш эрхтэйгээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлдэг байна.

Тус байгууллагаас таван удаа тайлан гаргахад судалгааны чанарын хувьд хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс 2010 онд шаардлага хангасан дэлхийн дөрөв дэх орноор хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Тус байгууллагаас жил бүр Монголын талаар гаргаж буй судалгаа нь ойролцоогоор 4 кг жин татахуйц ихээхэн материал цуглардаг хэмээн нарийн бичгийн дарга нарын газрын тэргүүн Жонас Мобери хэлээд Монгол Улсад шударга ёсыг тогтоох, төр тунгалаг, нээлттэй байхын тулд үнэн бодитой мэдээлэл зайлшгүй хэрэгтэй, түүнд эдгээр судалгаа шинжилгээний материал ихээхэн тус дөхөм үзүүлэх болно гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх байгууллагын үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлээд их хэмжээний судалгаа төдий л анзаарагдахгүй нүсэр цаас болон хувирч болохгүй. Энэ судалгааг хэрхэн “тайлж унших” талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл түгээх хэрэгтэй. Иргэд хамгийн түрүүнд энэ талаар мэдэх учиртай. Цаашид 4 кг жин татаж буй судалгааг ард иргэдэд ойлгомжтой энгийн байдлаар хүргэн судалгааны үр дүн гарах бүрт нь олон нийтэд мэдээлж байхыг хүслээ.

 

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ
УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Links