Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ХАТАГТАЙ НОРВЕГИЙН ХҮҮХДИЙГ ИВЭЭХ САНД ЗОЧЛОВ PDF Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 15:00

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Норвегийн Вант Улсад хийсэн айлчлалын үеэр тэргүүн хатагтай Хажидсүрэнгийн Болормаа ойн захад байгуулсан “Авга ах Томмын байшин” цэцэрлэг болон Норвегийн Хүүхдийг ивээх санд тус тус зочлов.

Цэцэрлэг нь хүүхдийг багаас нь байгальтайгаа зөв харьцаж сургахад онцгой анхаардаг ажээ. Харин сан нь дайны дараа байгуулагдсан бөгөөд хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд туслах үйл ажиллагаа явуулдаг юм байна. Сангийн  Ерөнхий нарийн бичгийн дарга Ванг Тове Монгол Улсын тэргүүн хатагтайд өөрийн сангийн үйл ажиллагааг танилцуулж, мөн Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хүүхдүүдэд зориулсан томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар тэд санал солилцов.

Монгол улс цөөн хүн амтай учраас хүүхдийн хөгжлийг бодит утгаар нь дэмжиж, харилцан хамтран ажиллахад бэлэн байгаагаа Норвегийн хүүхдийн сангийнхан илэрхийлж байлаа

 

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ
УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Links