Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ШИНИЙГ САНААЧЛАГЧ ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 21 August 2018 07:14

Швед дэх Монголын залуучуудын холбооноос санаачилан ”Шинийг санаачлагч залуучуудын чуулга уулзалт-2018” арга хэмжээг Гарааны бизнес ба түүнийг тойрсон боломж бололцоо сэдвийн хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Стокгольм хотноо амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээг тус Элчин сайдын яамнаас дэмжиж, хамтарч ажиллав.

Чуулга уулзалтын үеэр "Биднийг амжилт руу хөтөлдөг хамгийн чухал хүчин зүйл" сэдвээр ”Soyokaze” рестораны захирал О.Батжаргал, "Орчин цагийн блокчейний хандлага" сэдвээр Дижитал шинжээч, энтерпрэнер Н.Наяр, "Гарааны бизнес - Хөрөнгө оруулалт татах боломжууд ба зарим анхаарах зүйлс" сэдвээр Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа ЭСЯ-ны Худалдаа эдийн засгийн зөвлөх Б.Батцэцэг, "Гарааны бизнесийн шинэлэг санаанууд" сэдвээр Л.Нандинчимэг нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Швед улсын шинэ санаа, шилдэг технологийг нэвтрүүлэгч hem.com, Form Us With Love design studio, SaltX technology зэрэг компаниудаар зочлон, үйл ажиллагаатай нь танилцав.



Last Updated on Thursday, 23 August 2018 06:55
 
ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 06 July 2018 15:05

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1. дэх заалтыг үндэслэн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүд болох 2018 оны 7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

 

 

NOTICE!

The Embassy will be closed due to National Holiday of Mongolia during July 11-13, 2018.

 

Embassy of Mongolia in Stockholm

 

 

 

Last Updated on Friday, 06 July 2018 15:07
 
Sven Hedin: Монгол дууг тэмдэглэн үлдээсэн нь PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 27 April 2018 12:24

Screen Shot 2018-04-26 at 7.43.23 AM

 

Шведийн алдарт аялагч, судлаач Свен Хедин монголчуудын амнаас ам дамжин өвлөгдөж байгаа дуу хөгжмийг хойч үе нь мартахвий гэж санаа зовж, тэмдэглэн үлдээхийг хүссэн тухайгаа аялалын тэмдэглэлдээ дурджээ.

Тэрбээр Чингисийн Монголоос уламжлагдан ирсэн гэгддэг 90 дууг монгол бичгээр, англи хэлнээ уянгалаг орчуулж, аяыг нотоор тэмдэглүүлсэн байна.

Хоёр дууг үг, нотын хамт танилцуулж байна. Сонсох юмсан.

  • Бадрангуй цагаан

Screen Shot 2018-04-26 at 7.43.05 AM

Screen Shot 2018-04-26 at 7.42.47 AM

Screen Shot 2018-04-26 at 7.56.52 AM

 

  • Найман тив

Screen Shot 2018-04-26 at 7.41.43 AM

Screen Shot 2018-04-26 at 7.41.25 AM

Screen Shot 2018-04-26 at 7.41.03 AM

 

Тэрбээр Халх Монголын Засагт ханы Лодой ламын зурсан дорхи зургийг тайлбарлахдаа “Баруун гар талын хүн Хийл Хуур, зүүн гар талын хүн Дөрвөн чих Хуур тоглож байна” гэснээс үзвэл үндэсний хөгжмийн зэмсгийг хэрхэн нэрийдэж байсныг мэдэж болохоор байна.

Screen Shot 2018-04-26 at 7.43.52 AM

Last Updated on Friday, 27 April 2018 12:25
 
Монгол үзмэрүүдийг интернэтээр үзэж болно PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 27 April 2018 11:32

Шведэд Монголын түүх, соёл, ахуй амьдралд холбогдох олон мянган үзмэрүүд хадгалагдаж байна.

Нийтдээ 10 мянга гаруй эд зүйлс, 500 орчим гэрэл зураг, 300 гаруй баримт бичиг, өөр олон зүйлс сайтад ил тавигджээ. Дараахь холбоосоор орж сонирхсон зүйлээ “mongoliet” гэж хайгаад, үзэж харж болохнээ.

Дэлхийн соёлын үндэсний музейнүүд (Швед)

Өчигдөрхөн (2018.04.23) Музейн удирдлага, судлаачидтай ЭСЯ-аа төлөөлөн уулзалдаж хамтран ажиллах бололцооны талаар санал солилцов. Энэ үеэр Монголд холбогдох ховорхон үзмэрүүдийг тусгайлан бэлтгэж үзүүлсэнд талархаж байна.

IMG_8945 Mrs. Ann Follin, Director General, National Museums of World Culture,

 

  • Бурханы зураг

19 дүгээр зууны үеийн бурханы зураг. Дэлхийн олон газар иймэрхүү зургийг сэргээн засварлах маягаар явдаг.

Шведэд  ийм зургийг аль болох анхдагч байдлаар нь хадгалахыг эрмэлздэгээрээ ялгаатай гэв.

Энэхүү бурханы зураг түвдийн  зургуудаас ялгаатай монгол зураг гэж тайлбарлаж байв. IMG_8941

 

  • Хэт хутга

Хэт нь пааландсан эмжээртэй, хутганы хэмжээ нь ердийнхөөс урт зэргийг харахад гоёл, ёслолын зориулалттай байсан боловуу гэж тайлбарлав.

IMG_8960

 

  • Гавлын ясаар хийсэн аяга

Аяганы  суурийг ихэвчлэн мөнгө болон бусад металлаар хийсэн байдаг. Модоор хийсэн энэ хийцийг монголынх гэж тайлбарлав.

IMG_8950

 

  • Ятга хөгжмийн зэмсэг болон малгай

Эдгээр үзмэрүүдийг  монгол хийц гэж үзэж байгаа гэв.

IMG_8940

  • Монгол ном

Монгол бичгээр бичсэн үлгэр, яруу найрагийн номууд Шведийн чухал үзмэрт ордог хэмээв.

IMG_8954

 

  • Суварга

Энэхүү суваргыг монгол хийц гээд дотроо ном, эд зүйлсийг агуулж байгаа гэдгээ сөхөж харуулав.

IMG_8964

 

Шведийн музейнүүдэд хадгалагдаж байгаа монголын соёлд хамаарах эд зүйлсийг аль болох дижитал хэлбэрт оруулах ажил хийгдэж байгаа бөгөөд нийт үзмэрүүдийн 70 орчим хувь нь сайтад фото зураг, тайлбартайгаар нээлттэй болжээ.

Музейд хадгалагдаж байгаа монгол номыг орчуулж нийтийн хүртээл болгох тал дээр Монгол, Шведийн талууд хамтран ажиллаж болохоор санагдав.

Солонгосчууд Шведийн талтай хамтарч солонгосын соёлд хамаарах  үзмэрүүдийн фото зургуудыг шинээр 3D 360 градусын өнцгөөр харж болох “THE KOREAN DATABASE PROJECT” төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Санаа авууштай.

Screen Shot 2018-04-24 at 1.14.25 PM

Музейн үзмэрүүдийг нийтийн хүртээл болгоход орчин үеийн мэдээллийн технологийг ашиглах асуудал нэн чухал болсныг дээрх эрхэмүүдтэй хийсэн уулзалт харууллаа.

Last Updated on Friday, 27 April 2018 12:23
 
Элчин сайд М.Энхсайхан Шведийн Гадаад хэргийн сайд хатагтай Маргот Валстрёмтай уулзав PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 09 November 2017 08:38

2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Шведийн Вант Улсын Гадаад хэргийн сайд хатагтай Маргот Валстрём Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайханыг ГХЯ-нд хүлээн авч уулзав.


Last Updated on Thursday, 09 November 2017 09:25
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 1 of 23

Links