Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 03 April 2017 13:29

Тус ЭСЯ дараах өдрүүдэд Шведийн Вант Улсын Гётеборг хот, Норвегийн Вант Улсын Осло хотуудад оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ. Үүнд:

Гётеборг хот: 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 08.00 – 14.00 цагийн хооронд, 
Хаяг: Riksdalersgatan 23A, 41481 Göteborg, Sweden.

Осло хот: 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 08.00 – 14.00 цагийн хооронд, 
Хаяг: Hegdehaugsveien 10, 0167 Oslo, Norway.

 

Иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

 

Last Updated on Monday, 03 April 2017 14:08
Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЯАМ АГЕНТЛАГУУД, ТӨРИЙН ӨМЧИТ УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН УДИРДЛАГУУД БОЛОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ PDF Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 20 March 2017 15:23

Read more...
 
Хилийн чанадад оршин суугаа иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах журамд нэмэлт өөрчлөлт орсон тухай. PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 16 March 2017 15:42

Хилийн чанадад оршин суугаа иргэд Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт захиалах ажиллагааг шуурхай болгох асуудлын хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр “Үндэсний энгийн гадаад паспорт олгох ажиллагааг хялбаршуулах тухай” Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын хамтарсан а/07, а/02 тоот тушаал батлагдсантай холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс үндэсний энгийн гадаад паспортыг цахим хэлбэрээр захиалах журам руу шилжээд байна.

ЭСЯ хилийн чанадад оршин суугаа иргэдийн үндэсний энгийн гадаад паспортын захиалгыг хүлээн авч Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /цаашид ОӨУБЕГ гэх/-т хүргүүлж, хэвлэгдэн гарсан гадаад паспортыг буцаан авч, баталгаажуулан иргэдэд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа нь ихээхэн хугацаа шаарддаг байсан ба дээрх журам хэрэгжиж эхэлснээр паспорт захиалгын хугацааг түргэсэх өндөр ач холбогдолтой болоод байгаа юм.

Иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэхэд дараах нэмэлт өөрчлөлт орсон болно. Үүнд:

Иргэд тус ЭСЯ-ны цахим хуудас дахь үндэсний энгийн гадаад паспорт захиалахад шаардагдах бичиг баримтын жагсаалтад дурдагсан материалыг бүрдүүлэхээс гадна өөрийн биеэр ЭСЯ-нд ирж цээж зурагаа авахуулах эсвэл өөрийн биеэр ирэх боломжгүй, паспорт захиалгын материалаа шуудангаар илгээж буй иргэд 3,5 х 4,5 см хэмжээтэй цээж зурагаа цахим хэлбэрээр тус ЭСЯ-ны цахим шуудан болон фэйсбүүк хуудсаар дамжуулан ирүүлэх шаардлагатай болоод байна. Мөн цээж зурагаа цахим хэлбэрээр ирүүлэхдээ паспорт захиалж буй хүний эцэг/эх-ийн нэр, нэр, регистрийн дугаарыг тодорхой тусгах хэрэгтэй.

Дээрх өөрчлөлтийн дүнд иргэдээс цахим хэлбэрээр ирүүлсэн цээж зургийг гадаад паспорт захиалж буй иргэний холбогдох мэдээллийн хамт цахим хэлбэрээр ОӨУБЕГ руу илгээснээр тус газарт хэвлэгдэж бэлэн болсон гадаад паспортыг ЭСЯ руу буцаан хүргүүлж ажиллахаар болсон ба паспорт захиалгын матералын эх хувийг ОӨУБЕГ-т хүргүүлэхийг хүлээх шаардлагагүй болсноороо давуу талтай юм.

Иймд иргэд та бүхэн үндэсний энгийн гадаад паспорт захиалахдаа тус ЭСЯ-нд цээж зурагаа авахуулах болон өөрийн биер ирж чадахгүй тохиолдолд шаардлага хангасан цээж зурагаа тус ЭСЯ руу цахимаар хүргүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Жич: Тус ЭСЯ-нд иргэдийн цээж зургийг хэвлэхгүй бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр хадгалж авах тул 3 ширхэг цээж зурагаа гадаад паспорт захиалгын материалдаа зайлшгүй хавсаргах шаардлагатайг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

Last Updated on Thursday, 16 March 2017 15:45
 
Гадаадад зорчих гарын авлага. PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 09 March 2017 15:02

Last Updated on Thursday, 09 March 2017 15:17
 
Иргэдийн анхааралд. PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 08 March 2017 09:50

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4-р зүйлийн 1.5 дахь хэсэгт заасны дагуу Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан 2017 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам амарна.

 

NOTICE

The Embassy will be closed on March 8, 2017 due to International Women`s Day.

Embassy of Mongolia in Stockholm

Last Updated on Wednesday, 08 March 2017 09:52
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 3 of 22

Links