Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
НОРВЕГ УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 04 January 2012 15:08

ЭСЯ-наас Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлийг Норвег улсын Осло хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын байранд 2012 оны 1 дүгээр сарын 13-15-ны өдрүүд буюу Баасан, Бямба, Ням гарагуудад явуулахаар төлөвлөөд байна.  Мөн энэ үеэр шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгох, гэр бүлийг бүртгэх, гадаад паспортыг сунгах, буцах үнэмлэх олгох, итгэмжлэл гаргах гэх мэт консулын бусад үйлчилгээг үзүүлэх болно.

Монгол Улсын Иргэний үнэмлэх шинэчлэгдэж, шинэ “ухаалаг” үнэмлэх олгох ажиллагаа 2012 оны 1 дүгээр сараас эхлэж байгаа бөгөөд Иргэний шинэ үнэмлэхийг зөвхөн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгох учиртай.

Иймд Та бүхнийг манай ЭСЯ-наас Осло хотод ажиллах үеэр ирж, бүртгэлдээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.   

Осло хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын хаяг:
Hegdehaugsveien 10, 0167 Oslo, Norway, Утас: +47 (0) 22 98 21 90
ЭСЯ-ны Консул Л.Мөнхтүшиг: +46 (0) 700127965


МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Стокгольм хот                                                 2012 оны 1 дүгээр сарын 4

 
ЭСЯ-НЫ 2011 ОНЫ ОНЦЛОХ 9 ҮЙЛ ЯВДЛЫГ НЭРЛЭЖ БАЙНА PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 27 December 2011 13:41

2011 оны 12 дугаар сарын 20. Стокгольм хот.


Монголын Тулгар төр – Хүннү Гүрний 2220 жил, Их Монгол улс байгуулагдсны 805 жил, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ой зэрэг түүхэн тэмдэглэлт үйл явлууд тохиосон, улиран одож буй 2011 оны онцлох 9 үйл явдлыг ЭСЯ-наас нэрлэж байна. Үүнд:


Нэг. 2011.01.13. Монгол Улсаас Осло хотноо суух Өргөмжит Консулын газрын нээлт болж, Өргөмжит Консул Шэйтел Крэни /Kjetil Krane/ үүрэгт ажилдаа оров.

Хоёр. 2011.04.10. Стокгольм дахь Дипломат эмэгтэйчүүдийн клубээс жил бүр зохион байгуулдаг Олон улсын зах /International Bazaar/-ын үйл ажиллагаанд ЭСЯ-ны хамт олон анх удаа оролцож, Монголын ноолууран эдлэл, бэлэг дурсгал болон уран зургийг үзүүлж, монгол үндэсний цагаан эдээ, боовны амталгаа зохион байгуулав.

Last Updated on Tuesday, 27 December 2011 13:48
Read more...
 
ЭСЯ-наас 2010 оны онцлох 9 үйл явдлыг нэрлэв PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 27 December 2011 13:32

1. Монгол Улсын төрийн тэргүүн анх удаа Дани, Финландад улсад айлчлал хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 дугаар сарын 6-7-нд Бүгд Найрамдах Финланд Улсад, 10 дугаар сарын 7-9-нд Данийн Вант Улсад тус тус айлчилсан нь Скандинавын улсуудтай тогтоосон харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн, Монгол, Скандинавын орнуудын хамтын ажиллагааг урагшлуулахад түлхэц үзүүлсэн “түүхэн айлчлал” болов.

2. Монгол Улс Стокгольм хотноо төвтэй Ардчилал, сонгуулийн үйл явцад туслах Олон улсын Хүрээлэн ((International Insttitute for Democracy and Electroral Assistance /IDEA/) -гийн жинхэнэ гишүүн болов. Тус Хүрээлэнд элсэх тухай манай хүсэлтийг 2010 оны 12 сарын 2-3 –ны өдрүүдэд Гана улсын Аккра хотноо хуралдсан Хүрээлэнгийн Зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн. Монгол Улс эл Хүрээлэнгийн үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцох болж байгаа нь манай улсын гадаад нэр хүндийг нэмэгдүүлэх, улмаар олон улсын харилцаанд байр сууриа нэмэгдүүлэхэд гарч буй чухал үйл явдал болно.

Read more...
 
МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ УЛСАД СУУГАА ЭСЯ-НЫ ТҮҮХЭН ТОВЧООН PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 27 December 2011 12:42

Монгол Улсаас Шведийн Вант улсад суух ЭСЯ-ыг Стокгольм хотноо байгуулах шийдвэрийг
Монгол Улсын Их Хурал 2008 оны 2-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж,
“Шведийн Вант улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай” 17 тоот Тогтоол гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газар 2009 оны 4 дүгээр сарын 22–ны өдрийн хуралдаанаараа
Монгол Улсаас Шведийн Вант улсад суух “ЭСЯ-ны орон тоог тогтоох тухай” 120 тоот тогтоол гаргаж,
ЭСЯ-ыг яамны орон тоог бүгд 4, үүнээс дипломат ажилтан 3, техникийн ажилтан 1 байхаар тогтоож,
яамны ажилтны цалингийн сан болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2009 оны төсвийн багцдаа
багтаан санхүүжүүлэхийг Гадаад харилцааны сайд С.Батболдод зөвшөөрсөн байна.

Last Updated on Tuesday, 27 December 2011 13:31
Read more...
 
Швед болон Умардын орнуудад сурч, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэддээ ! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 22 December 2011 08:24

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж,
Он цагийн тооллоор учран золгож байгаа Шинэ жилээ
Од хийморьтой угтаарай!
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй!
Сэтгэлээр дулаан, Итгэлээр дүүрэн
2012 оноо угтаарай!

GOTT NYTT ÅR !!!

ЭЛЧИН САЙД Б.ЭНХМАНДАХ БОЛОН ЭСЯ-НЫ ХАМТ ОЛОН

Стокгольм хот                 2011 оны 12 дугаар сарын 22

Last Updated on Wednesday, 04 January 2012 15:05
 
<< Start < Prev 21 22 Next > End >>

Page 21 of 22

Links