Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэд нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах тухай PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 14 January 2016 13:59

Нийгмийн даатгалын ерөнхий газраас хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сайн дурын төрөлд цахимаар даатгуулах үйлчилгээг Төрийн банктай хамтран нэвтрүүлж байна.

Last Updated on Thursday, 14 January 2016 14:32
Read more...
 
Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 23 December 2015 11:58

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ой болон шинэ жилийн баярын өдрүүдэд ЭСЯ доорх цагийн хуваариар ажиллана. Үүнд:

- 2015 оны 12 дугаар сарын 29 – Амарна,
- 2015 оны 12 дугаар сарын 31 – Хагас ажиллана,
- 2016 оны оны 1 дүгээр сарын 1 Амарна

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

 
Дани-Монголын Нийгэмлэг байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв. PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 12 October 2015 13:35

 

2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Данийн Вант Улсын нийслэл Копенгаген хотноо Дани-Монголын Нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 25-н жилийн ойд зориулсан урлаг, соёлын арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.


Last Updated on Monday, 12 October 2015 13:52
Read more...
 
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГЫН ТУХАЙ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 05 October 2015 11:51

ИРГЭДИЙН АНХААРАЛД!

Монгол Улсын статистикийн тухай хуулийн 7.1-ийн “хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам”, Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Завсрын тооллогын тов, үргэлжлэх хугацаа, хамрах хүрээг Үндэсний статистикийн хороо тухай бүр тогтооно” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн 2015 оны 10 дугаар сараас эхлэн орон даяар Хүн ам, орон сууцны тооллого эхэлсэн ба Монгол улсаас хилийн чандад суугаа ДТГ-аар дамжуулж, гадаадад түр болон байнга оршин суугаа Монгол Улсын иргэдийн тооллогыг эхлүүлээд байна.

Хүн ам, орон сууцны 2010 оны улсын ээлжит тооллогыг уламжлалт буюу хэвлэмэл асуулгад хариулагчийн өгсөн мэдээллийг нөхөх аргаар явуулсан бөгөөд гадаад улсад удаан хугацаагаар оршин суугаа иргэдийг тоолохдоо нэг талаас Монгол Улсад амьдарч байгаа ар гэр, ойрын төрөл төрөгсөдөөс нь, нөгөө талаас иргэд өөрсдөө интернетээр тоолуулах бололцоог анх удаа хангаж ажилласны үр дүнд 107140 иргэнийг тооллогод хамруулж чаджээ.

Иймд гадаад оронд суугаа Монгол Улсын иргэдийн бүртгэлийг 2015 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын сүүлч хүртэл бүртгэх ба иргэд та бүхэн доорх мэдээллийн дагуу бүртгэлдээ хамрагдана уу.

1. Монгол Улсын иргэн завсрын тооллогод хамрагдахын тулд өөрөө Үндэсний Статистикийн Хорооны www.nso.mn цахим хуудас руу орж “Гадаад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд интернет тооллогод хамрагдана уу” http://e-census.nso.mn/web гэх холбоосоор орж бүрлтгүүлэх ба интернетээр бүртүүлсэн тухай мэдээллээ /өөрийн овог нэр, регистрийн дугаар/ тус ЭСЯ-ны This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it цахим шуудан руу илгээхийг хүсье.

2. Мөн Шведийн нийслэл Стокгольм хотод суугаа Элчин сайдын яаманд хүрэлцэн ирж “2015 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогод бүртгүүлэх маягт”-ыг бөглөн бүртгүүлэх боломжтой.

Иргэд та бүхэн идэвх, санаачлагатайгаар 2015 оны Хүн ам, орон сууцны завсрын тооллогод бүртгүүлэх нь Монгол улсын иргэний хувьд Таны хүлээх үүрэг ба цаашлаад Монгол улсын бүртгэлийн санг баяжуулах үйлс болон улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж буй чухал ач холбогдолтой арга хэмжээ болох тул

ТА БҮХНИЙГ 2015 ОНЫ ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГОД ХАМРАГДАХЫГ ХҮСЬЕ!

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

 
Introduction of initiative of H.E. Mr. Tsakhiagiin Elbegdorj, President Mongolia, on `Mongolia - Neutrality`. PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 24 September 2015 09:09

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 7 of 22

Links