Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Европ дахь Монголчуудын Хөлбөмбөгийн аварга шалгаруулах "EURO 2015" анхдугаар тэмцээний тухай PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 11 June 2015 07:36

ЭРХЭМ ХҮНДЭТ ТА БҮХНИЙГ ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН ХӨЛ БӨМБӨГИЙН АВАРГА

ШАЛГАРУУЛАХ “EURO 2015” АНХДУГААР ТЭМЦЭЭНД УРЬЖ БАЙНА.

Тэмцээн 2015 оны 8 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Швейцарийн холбооны

Улсын NYON хотноо байрлах UEFA буюу Европын Хөлбөмбөгийн холбооны

талбайд явагдана.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Швейцарь дахь Монголчуудын

“GM-STAR” спорт клуб ажиллаж байгаа ба Швейцарь Монголын

нийгэмлэг хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Мөн UEFA ( Европын Хөлбөмбөгийн холбоо), болон МУ-аас ШХУ-д суугаа ЭСЯ

дэмжигч байгууллагаар оролцож байгаа болно.

Иймд Швед, Норвеги, Дани, Финланд, Эстонид оршин суугаа

Монголчууд та бүхнийг үзэсгэлэнт уг тэмцээнд оролцохыг урьж байна

 

Last Updated on Thursday, 11 June 2015 11:17
Read more...
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байна PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 10 June 2015 06:51

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц угтан авав. Угтах ёслолд Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Клаус Велле, Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Франческа Ратти, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Маркус Винклер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Армин Махмер, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх  Вальтер Масур, Европын Парламентын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Арнольдас Пранкевичиус,Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Европын Холбоонд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хишигдэлгэрийн Даваадорж нар оролцов.

 

Read more...
 
Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тухай PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 18 May 2015 08:03

2015 оны 5 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Швед Улсын Сандсвал хотноо зохиогдох Хүндийн өргөлтийн /Powerlifting/ Хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн тамирчид оролцох тул иргэд та бүхэн өргөнөөр үзэж сонирхон, Монголын баг тамирчдаа дэмжинэ үү.


Last Updated on Monday, 18 May 2015 08:10
Read more...
 
БҮГД НАЙРАМДАХ БОЛГАР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЙЛЧИЛЖ БАЙНА PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by Administrator   
Monday, 11 May 2015 10:00

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Түүнчлэн Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзалт хийв.

Эх сурвалж: mfa.gov.mn

Last Updated on Monday, 11 May 2015 10:05
 
"ХӨХ ТОЛБО OPEN CUP 2014" сагсан бөмбөгийн анхдугаар тэмцээн PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by Administrator   
Wednesday, 15 October 2014 12:10

Европ дахь болон Монголын ахмад сагсан бөмбөгчдийг спортоор ойртон нөхөрлүүлэх, Монгол европын спорт, түүх, соёлыг харилцан сурталчлах, Монголын хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх зорилгоор "ХӨХ ТОЛБО OPEN CUP 2014" анхдугаар нээлттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна.



Last Updated on Wednesday, 15 October 2014 12:46
Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 8 of 21

Links