Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Friday, 09 June 2017 08:09

2017 оны 6 дугаар 10-ны өдөр Бямба гараг, 11-ний өдөр Ням гарагт Шведийн Вант Улсад оршин суугаа иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажилтай холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 13.00 – 17.00 цагийн хооронд тус ЭСЯ дотоод ажилтай тул иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхгүй болно.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ

 

 

NOTICE

The Embassy`s consular and visa section will be closed on 9th of June, 2017 between 1 p.m. until 17 p.m., due to the preparation of Mongolian Presidential election 2017, which will be held at the Embassy of Mongolia in Stockholm on Saturday 10th of June and Sunday 11th of June, 2017.

For those, who must pick up their passports with visas please knock the door and and ask to provide it.

 

Embassy of Mongolia in Stockholm

 
ИРГЭН ТА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬДАА ОРОЛЦОНО УУ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Monday, 05 June 2017 18:56

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх Шведийн Вант Улсад оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалттай танилцана уу.

Энэхүү нэрийн жагсаалтад бүртгэгдсэн иргэд 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00-22:00 цагийн хооронд ЭСЯ-ны байранд өөрсдийн гадаад паспорттайгаа хүрэлцэн ирж саналаа өгнө үү.

СТОКГОЛЬМ ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ СОНГУУЛИЙН САЛБАР КОМИСС ДУГААР 30

Баталгаажсан нэрсийн жагсаалтыг read more-оос харна уу.

Last Updated on Monday, 05 June 2017 19:41
Read more...
 
Иргэдийн анхааралд! PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 31 May 2017 11:27

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4-р зүйлийн 1.6 дахь хэсэгт заасны дагуу Хүүхдийн баярыг тохиолдуулан 6 дугаар сарын 1-ний Пүрэв гарагт Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ амарна.

 

NOTICE

 

The Embassy will be closed on June 1, 2017, due to the Children`s Day.

 

Embassy of Mongolia in Stockholm

Last Updated on Wednesday, 31 May 2017 11:30
 
Элчин сайд М.Энхсайхан Шведийн Хаан Карл XVI Густаф -д Итгэмжлэх жуух бичгээ барив. PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 27 April 2017 14:12

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан 2017  оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт Итгэмжлэх жуух бичгээ өргөн  барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж Монгол Улс Шведийн Вант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг илэрхийлэв. Уул уурхай, сэргээдэх эрчим хүч зэрэгт салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох өргөн боломж буйг Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф онцлон тэмдэглэв.

Last Updated on Thursday, 27 April 2017 14:22
Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Wednesday, 26 April 2017 17:32

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Элчин сайдын яамны байранд авна.

Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

  • Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуустал Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-16:30 цагийн хооронд хийнэ,
  • Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн Та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай,
  • Стокгольм дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ тус ЭСЯ-ны www.stockholm.mfa.gov.mn гэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-нд өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа:

- Embassy of Mongolia

Svärdvägen 25B

182 33 Danderyd,

Stockholm, Sweden гэсэн хаягаар шуудангаар, эсхүл

  • This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it , This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it гэсэн цахим шуудангаар, эсхүл
  • https://www.facebook.com/embassyofmongolia.sweden/# гэсэн нүүр номны /facebook/-ны хаягаар илгээх замаар бүртгүүлнэ үү.

Биечлэн ирж бүртгүүлэх тохиолдолд бүртгэлийн маягтыг Дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой бөгөөд харин гадаад паспортоо авч ирэх хэрэгтэй. Монгол Улсын хилээр хамгийн сүүлд гарсан он, сар, өдрийг гадаад паспортынхаа тэмдэглэгээнээс харах боломжтой.

Саналаа өгөхөөр бүртгүүлж, бүртгэл нь баталгаажсан иргэд санал авах өдрүүдэд ирэхдээ гадаад паспорт, иргэний үнэмлэхийн аль нэгийг ЗААВАЛ авч ирэх шаардлагатай болохыг анхаарна уу. Дээрх бичиг баримтуудын нотариатаар баталсан болон батлаагүй хуулбараар сонгууль өгөх боломжгүй болохыг анхаарна уу!

Иргэн Та сонгох эрхээ эдэлж, Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуульд идэвхитэй оролцоно уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг СЕХ-ны www.gec.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягтыг эндээс авна уу.


Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Салбар комисс № 30

Лавлах утас: 08 753 11 35

Last Updated on Wednesday, 26 April 2017 17:52
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 2 of 22

Links