Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ХОЛБОО, ТББ-УУД УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛНА PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - Монголын мэдээ
Бичсэн Administrator   
2014 оны 9-р сарын 11, Пүрэв гариг, 10:58
There are no translations available.

Гадаад харилцааны яам, “Цахим өртөө холбоо” төрийн бус байгууллага хамтран “Бүтээлч хамтын ажиллагаа” (Creative collaboration) сэдэвт нэгдсэн чуулга уулзалтыг 2014 оны 9 дүгээр  сарын 18-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна.

Энэхүү чуулга уулзалтаар хилийн чанад дахь Монголчуудын үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөл чуулж, тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, төрөөс үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, төр, төрийн бус байгууллага хамтран ажиллах боломж, механизмыг эрэлхийлэн, бодит үр дүн, хамтын ажиллагааг тууштай эхлүүлэхээр зорьж байгаа юм.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УРЛАГИЙН ТОГЛОЛТ ТҮҮХЭНД АНХ УДАА НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН БҮГД ХУРАЛДААНЫ ТАНХИМД БОЛОВ PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - Монголын мэдээ
Бичсэн Administrator   
2011 оны 11-р сарын 07, Даваа гариг, 03:11
There are no translations available.

Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдааны танхимд 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр монгол урлагийн тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Урлагийн тоглолтыг НҮБ-ын Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн асуудал эрхэлсэн НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кио Акасака хөтлөж НҮБ-ын ЕНБД Бан Ги Мүн, Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы дарга А.Аль-Нассер, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нар нээж үг хэлэв.

Урлагийн тоглолтыг НҮБ-ын хэвлэл мэдээллийн алба интернэтээр шууд  дамжуулан үзүүлэв.

 
Хүн ам, орон сууцны тооллого - 2010 PDF Хэвлэх И-мэйл
Мэдээ - Монголын мэдээ
Бичсэн Administrator   
2010 оны 10-р сарын 26, Мягмар гариг, 06:44
There are no translations available.

“Хүмүүнд төр эрхэм, Төрд хүн эрдэнэ”

Хүн ам, орон сууцны тооллого - 2010

2008 онд батлагдсан “Хүн ам, орон сууцны тооллогын тухай” хуулийн дагуу Монгол улс иргэдээ 10 дахь удаагаа 11 дүгээр сарын 11-17-ны өдрүүдэд тоолох гэж байгаа билээ. Монгол Улс анх 1918 онд хүн амаа тоолж 647 000 иргэдтэй гэсэн тоо гарч байсан бол 2000 онд 2 373 000 иргэдтэй болж, хүн ам нь 3,7 дахин өссөн байна. 1962 онд Монгол Улсын сая дахь иргэн, 1988 онд 2 сая дахь иргэн маань мэндэлсэн байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөрийг боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн тулгуур мэдээлэл, бүрдүүлэх зорилгоор энэ удаагийн хүн ам, орон сууцны тооллого явагдах гэж байна. Ингэснээр хаана шинээр сургууль, эмнэлэг барих вэ, засаг захиргааны хуваарилалтад өөрчлөлт орох уу, манай улсын хүн ам хэзээ гурван саяд хүрэх вэ, ирээдүйд тэтгэвэрт гарах ахмадуудад зориулж ямар бодлого боловсруулж эхлэх вэ? зэрэг нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлын хариултыг тодорхой болгох юм.

Дэлгэрэнгүй...
 


Холбоос