Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Зарлал
ЗАРЛАЛ PDF Print E-mail
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Thursday, 04 October 2012 15:46

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны 10 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд Норвеги болон Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж буйтай холбогдуулан тус ЭСЯ дээрх хугацаанд консулын болон визийн үйлчилгээ түр үзүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.

2012 оны 10 дугаар сарын 5-ны өдөр

Элчин сайдын яам
Save

 
Хилийн чанадад байгаа иргэд УИХ-ын ээлжит сонгуульд САНАЛАА ӨГӨХ PDF Print E-mail
Мэдээ - Зарлал
Written by Administrator   
Thursday, 24 May 2012 13:34

· Сонгогч санал авах байранд өөрийн биеэр ирж, иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортыг сонгогчдын нэрийн жагсаалттай тулгуулан шалгуулсны дараа саналын хуудсаа дугтуйн хамт авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргана.

· Сонгогч нь саналын хуудсанд өөрийн дэмжиж байгаа зөвхөн нэг нам эсхүл эвслийн нэрийн өмнөх улаан хүрээ бүхий дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг дугтуйд хийн битүүмжлэн нааж, саналын хайрцагт хийнэ.

· Сонгогч саналаа тэмдэглэхдээ алдаа гаргасан бол дугтуйлсан саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө Салбар комисст мэдэгдэж, уг хуудсаа хураалгаж, дахин нэг удаа саналын хуудсаа авч саналаа гаргаж болно.

· Нэгээс илүү нам, эвслийн төлөө санал өгсөн бол Таны санал хүчингүй болно гэдгийг анхаарна уу.

· Харин саналын хуудсан дахь зааварт зааснаас өөр тэмдэглэл хийсэн тохиолдолд саналын хуудас хүчингүй болно.

- Сонгогчдод хориглох зүйл:

- Хуурамч болон өөр хүний бичиг баримт ашиглаж санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх:

- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, авч гарах:

- Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах, зураг авах, дүрс бичлэг хийх.

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах

ажлыг зохион байгуулах КОМИСС

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

www.gec.gov.mn

Санал авах байрны хаяг:

Утас:

 
МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД PDF Print E-mail
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Tuesday, 08 May 2012 13:44

 

ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГУУЛИЙН ЭРХ БҮХИЙ ИРГЭД
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ, ТЭДНИЙ САНАЛЫГ АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль шинэчлэн батлагдсанаар хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэд сонгуульд оролцох боломжтой болсон билээ.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2012 оны 6 дугаар сарын 10-ны Бямба гарагт авахаар шийдвэрлэсэн бөгөөд санал авах ажлыг Сонгуулийн ерөнхий хороо болон Гадаад харилцааны сайдын 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан “Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авах журам”-ын дагуу явуулахаар болсон байна.

Last Updated on Monday, 21 May 2012 09:49
Read more...
 
THE EMBASSY OF MONGOLIA WILL BE CLOSED ON 8 MARCH, 2012 ON THE OCCASION OF INTERNATIONAL WOMEN’S DAY. PDF Print E-mail
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Friday, 17 February 2012 09:44

THE EMBASSY OF MONGOLIA WILL BE CLOSED ON 8 MARCH, 2012 ON THE OCCASION OF INTERNATIONAL WOMEN’S DAY.

Last Updated on Tuesday, 06 March 2012 12:50
Read more...
 
Швед болон Умардын орнуудад сурч, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэд ээ ! PDF Print E-mail
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Thursday, 16 February 2012 14:05

 

Эрхэм Танд болон танай гэр бүлийнхэнд Монгол түмний уламжлалт их баяр XVII жарны “Баясгалан” хэмээх усан Луу жилийн Сар шинийн баярын мэндийг хүргэж, ирж буй Шинэ ондоо элэгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил үйлс Тань өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!


ЭЛЧИН САЙД Б.ЭНХМАНДАХ БОЛОН ЭСЯ-НЫ ХАМТ ОЛОН

Стокгольм хот

 
More Articles...
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>

Page 3 of 4

Links