Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕВРОПЫН МОНГОЛЧУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН СТОКГОЛЬМ ХОТНОО БОЛНО PDF Print E-mail
Мэдээ - Зарлал
Written by stockholm   
Wednesday, 24 October 2012 12:21

Европын Монголчуудын дунд уламжлал болон зохиогддог сагсан бөмбөгийн 7 дахь удаагийн тэмцээн 2012 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Швед улсын нийслэл Стокгольм хотноо зохион байгуулагдах гэж байна.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ШВЕДИЙН ВАНТ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 18:09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Норвегийн Вант Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөж, Шведийн Вант Улсад хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энд хийх албан ёсны айлчлал Шведийн Вант Улсын Ерөнхий сайд Фредрик Рейнфельдтэй уулзсанаар эхлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол орны өнөөгийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулж, “Швед Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаандаа бид сэтгэл ханамжтай байдаг. Бид энэхүү харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч байгаагийн нэгэн тод илрэл нь тус улсад ЭСЯ-аа нээсэн явдал юм. Бид цаашид хүний эрх, хууль дээдлэх ёс, уул уурхай, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх учиртай. Швед Улсын хөрөнгө оруулалт, ногоон технологийг Монгол Улсад нэвтрүүлэх сонирхолтой байна.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ШВЕДИЙН ВАНТ УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ХААН КАРЛ XVI ГУСТАВТАЙ УУЛЗАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 19:39

Шведийн Вант Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарыг тус улсын Цог жавхлант хаан Карл XVI Густав, Цог жавхлант хатан хаан Сильвия нар албан ёсоор угтан авах ёслол Стокгольмын төв дэх хааны ордонд болов.

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШВЕДИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДТАЙ УУЛЗАВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 19:19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шведийн Вант Улсын Гадаад харилцааны сайд Карл Билдтэй уулзсаныхаа дараа хэвлэлийнхэнд дорх мэдээллийг хийв. 

Гадаад харилцааны сайд Карл Билд:

Ардчилал бэхжиж, авлигатай тууштай тэмцэж, хууль дээдлэх ёсыг хэлбэрэлтгүй сайжруулж байгаа энэ оронд эдийн засгийн өсөлт түргэсч өндөр амжилтад хүрч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швед Улсад хийж буй энэ айлчлал хоёр орны найрсаг харицлаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан үнэхээр түүхэн үйл явдал болж байна. Ноён Ерөнхийлөгч манай улсад айлчилж буй энэ үеэр Эрхэм дээдэс хаан, Ерөнхий сайд, парламентын дарга зэрэг манай улсын нөлөө бүхий шийдвэр гаргагчидтай уулзаж хоёр орны харилцааг илүү олон салбараар үр дүнтэй хөгжүүлэх гарцыг бий болголоо.

Read more...
 
ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ-ШВЕДИЙН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 19:14

Шведийн Худалдааны консул, тус улс дахь Монгол Улсын ЭСЯ болон Ажил олгогч эздийн холбооноос зохион байгуулж буй Монгол-Шведийн бизнес форум Стокгольм хотноо 10 дугар сарын 10-нд болов.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа бизнес эрхлэгч төлөөлөгчид оролцлоо. Форумыг нээж Шведийн Вант Улсын Худалдааны сайд, доктор Эва Бёорлинг үг хэлэхдээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх талаар Швед Улс идэвхтэй хамтран ажиллахыг мэдэгдлээ.

Read more...
 
<< Start < Prev 21 22 23 24 25 26 27 Next > End >>

Page 23 of 27

Links