Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
ЕРӨНХИЙЛӨГЧ АРДЧИЛАЛ, СОНГУУЛИЙН ТУСЛАЛЦААНЫ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНД ЗОЧЛОН ЛЕКЦ УНШИВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 19:04

Шведийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн буюу IDEA(АСТОУХ)-д дагалдан яваа төлөөлөгчдийн хамт зочлов.

Тус хүрээлэнгийн Гадаад харилцаа, засаглалыг дэмжих асуудал эрхэлсэн захирал Карин Гөрдис, Стокгольмын Олон улсын энхийн судалгааны хүрээлэнгийн дарга Гөран Ленмаркер нар Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авч өөрийн байгууллага болон Монгол Улстай хамтран ажиллаж буй талаараа дэлгэрэнгүй танилцуулж, Монголын ардчилсан үйл явцад үнэлгээ өгөх чиглэлээр хамтран ажиллахаар Ерөнхийлөгчийн Тамгын газартай санамж бичигт гарын үсэг зурснаа онцлон дурдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар манай улс тус байгууллагад 2010 оны 12 дугаар сард 26 дахь гишүүн орон болж элсэн орсон юм.

Read more...
 
ЕРӨНХИЙЛӨГЧ ШВЕДЭД АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 18:59

Шведийн Вант Улсад сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөлтэй хийх Төрийн тэргүүний уулзалтад оролцохоор ажил, хичээлийн цагаа зохицуулаад олон хүн ирсэн байлаа. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна, Гадаад харилцааны сайд Л.Болд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Монгол Улсаас Шведийн вант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ч.Сосормаа нар байлцав.

Read more...
 
ТЭРГҮҮН ХАТАГТАЙ Х.БОЛОРМАА ШВЕДИЙН ХҮҮХДИЙН ХАВДРЫН САН, ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН САНД ЗОЧЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 18:50

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Швед улсад хийсэн айлчлалын хүрээнд тэргүүн хатагтай Х.Болормаа Шведийн Хүүхдийн хавдрын сан, Тэби дүүргийн Хүүхэд залуучуудын нийгмийн хамгааллын зөвлөл, хатан хаан Сильвиягийн үүсгэн байгуулсан Дэлхийн хүүхдийн санд тус тус зочилж, Хавдаргүй монгол “Итгэл” сан, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Болор” сангийнхаа талаар танилцуулж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

 

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ
УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

 
ЕРӨНХИЙЛӨГЧ ШВЕДИЙН ҮНДЭСНИЙ МУЗЕЙД ЗОЧЛОВ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Thursday, 18 October 2012 18:37

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн Вант Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Стокгольм хотын Угсаатны зүйн музейд зочиллоо. Тус музейг дэлхийн соёлын музей гэхэд болохуйц юм. Энэ нь Газар дундын тэнгисийн музей, Зүүн Азийн музей, Угсаатны зүйн болон Дэлхийн соёлын музей гэсэн хэсгээс бүрддэг. Олон төрлийн сонирхолтой хөтөлбөр, үзэсгэлэнгээрээ дамжуулж дэлхийнхүн зоны амьдралын олон хэв маяг, соёлыг танин мэдүүлэх зорилготой. Мөн энд Шведийн газар зүйч, эрдэмтэн, газрын зураг зохиогч, хайгуулч, зурагчин, нийгмийн зүтгэлтэн Свен Андерс Хединий сангийн төв байр байдаг гэдгээрээ онцлог.  

Read more...
 
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОРВЕГИЙН ВАНТ УЛСАД ХИЙЖ БУЙ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ PDF Print E-mail
Мэдээ - ЭСЯ-ны мэдээ
Written by stockholm   
Tuesday, 16 October 2012 13:35

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Хажидсүрэнгийн Болормаа нарын Норвегийн Вант Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэлж тус улсын Цог жавхлант хаан Харалд V, Цог жавхлант хатан Соня нар уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа төлөөлөгч Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Шведийн Вант Улс, Норвегийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхмандах, УИХ дахь Монгол-Норвегийн бүлгийн дарга Ц.Даваасүрэн, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, Ч.Сосормаа нарын хамт хааны ордонд хүрэлцэн ирэхэд ордны торгон цэрэг жагсан угтлаа.

Read more...
 
<< Start < Prev 21 22 23 24 25 26 27 Next > End >>

Page 24 of 27

Links