Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form
Иргэдийн анхааралд. PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 21 April 2015 09:05

2015 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд тус ЭСЯ дотоод ажилтай тул уг өдрүүдэд консулын үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа тур зогсох бөгөөд 4 дүгээр сарын 24 буюу Баасан гарагаас хэвийн байдалд орох тул консулын үйлчилгээ авах хүсэлтэй иргэд өөрсдийн ажил төрөлөө зохицуулж дээрх хуваарийн дагуу ЭСЯ-нд хандана уу.

 

Жич: Гагцхүү 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд консулын үйлчилгээ авах хүсэлтэй иргэдийн материалыг ЭСЯ-нд хүлээн авах болно.

 
Иргэний үнэмлэх захиалах PDF Print E-mail
User Rating: / 12
PoorBest 
Written by Administrator   
Thursday, 12 March 2015 15:56

2014 онд батлагдсан “Монгол Улсын иргэний үнэмлэх олгох, түүнд мэдээлэл оруулах, бүртгэл хөтлөх журам”-ын хүрээнд тус ЭСЯ-аар дамжуулж иргэний үнэмлэх захиалах, бүртгэх ажлыг эхлүүлээд байна.

Уг ажлын хүрээнд тус ЭСЯ Монгол Улсын 16 нас хүрсэн иргэнд шинээр иргэний үнэмлэх олгох болон иргэний үнэмлэхийн хүчинтэй хугацааг сунгах, 25, 45 насанд иргэний үнэмлэхийг сольж олгох, иргэний үнэмлэхийн хүчинтэй байдлыг алдагдуулсан, гээсэн, үрэгдүүлсэн иргэдэд иргэний үнэмлэхийг дахин олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Гадаад паспортын хуулбар

2. Төрсний гэрчилгээний хуулбар

3. Хуучин иргэний үнэмлэхийн хуулбар /Энэ заалт зөвхөн иргэний үнэмлэхийн хугацааг сунгуулах, 25, 45 насны дахин бүртгэлд хамрагдаж, үнэмлэх сольж авах хүмүүст   хамаарна/

4. Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар /Энэ заалт зөвхөн 16 нас хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд анх удаа хамрагдах гэж буй иргэдэд хамаарна/

5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

- 16 нас хүрсэн иргэн шинээр иргэний үнэмлэх авах, иргэний үнэмлэхийн хугацааг сунгуулах, 25, 45 насанд иргэний үнэмлэхийг сольж авахад 300 швед крон.

- иргэний үнэмлэхийг гээсэн, үрэгдүүсэн бөгөөд дахин захиалах тохиолдолд торгуулийн хамт 550 швед крон.

Last Updated on Tuesday, 17 March 2015 14:43
 
Мэндчилгээ PDF Print E-mail
Written by Administrator   
Wednesday, 18 February 2015 10:48

Швед, Норвеги, Дани, Финланд, Эстонид ажиллаж, амьдарч буй иргэд та бүхэн

XVII жарны Модон хонь жилдээ элгээрээ энх амгалан, элбэг дэлбэг, төрөл садан хотлоороо сайхан шинэлээрэй!

 

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам
2015 оны 2 дугаар сарын 18

Last Updated on Wednesday, 18 February 2015 13:14
 
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ PDF Print E-mail
Written by Administrator   
Tuesday, 10 February 2015 12:27

Тус ЭСЯ Цагаан сарын баярын өдрүүдэд дараах цагийн хуваариар ажиллана:

2 дугаар сарын 18 (битүүн) 08:00-12:00
2 дугаар сарын 19 Амарна
2 дугаар сарын 20 Амарна

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 
ТӨРСНИЙ БҮРТГЭЛД ХАМРАГДАНА УУ PDF Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Written by Administrator   
Friday, 16 January 2015 10:25

Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулах ажилтай холбогдуулан
2015 оны 1 дүгээр сард Швед, Дани, Норвеги, Финланд, Эстони улсад
шинээр мэндэлсэн хүүхдийн эцэг, эх Стокгольм дахь Элчин сайдын яаманд
хүрэлцэн ирж төрсний бүртгэлд хамрагдана уу.

 

Төрсний бүртгэлд хамрагдахад бүрдүүлэх бичиг баримтын талаарх
мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудаснаас харна уу.

Last Updated on Friday, 16 January 2015 10:33
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Page 10 of 21

Links