“ОЮУТНУУДЫН ӨДӨРЛӨГ 2017” БОЛОВ Хэвлэх
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн stockholm   
2017 оны 9-р сарын 27, Лхагва гариг, 12:13
There are no translations available.

Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа ЭСЯ, Швед дэх Монголын Залуучуудын Холбоотой хамтран Швед улсад сурч, ажиллаж амьдарч буй Монгол оюутан, залуусынхаа дунд “Мэдээ мэдээлэл, санал бодлоо солилцох өдөрлөг” арга хэмжээг 2017 оны 9 дүгээр сарын 23-ны Бямба гарагт зохион байгуулав.

Өдөрлөгийн үеэр “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хоёр орны дипломат харилцаа” сэдвээр Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан, “Хүсэмжит мэргэжил” сэдвээр Швед дэх Монголын Залуучуудын Холбооны тэргүүн Э.Мандухай, “Future of working: career, culture and environment” сэдвээр Hem design studio-ын санхүүгийн менежер Б.Энхтуяа нар илтгэл тавьж, “Даяарчлагдсан нийгэмд хүний эзлэх байр суурь, хандлага” сэдвийн хүрээнд оюутан залуустай чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

МОНГОЛ УЛСААС ШВЕДИЙН ВАНТ УЛСАД СУУГАА

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 9-р сарын 27, Лхагва гариг, 12:43