ГЁТЕБОРГ ХОТОД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ Print
User Rating: / 0
PoorBest 
Written by stockholm   
Thursday, 10 May 2018 15:20

 

Тус ЭСЯ 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр /Бямба гарагт/ Шведийн Вант Улсын Гётеборг хотод оршин суугаа иргэдэд консулын үйлчилгээ үзүүлнэ.


Хаяг: Riksdalersgatan 23A, 414 81 Göteborg, Sweden

Цаг: 14.00 – 18.00 цагийн хооронд 


Иргэдэд дараах консулын үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

1. Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгох. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

2. Гэрлэснийг бүртгэж, гэрчилгээ олгох.
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

3. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

4. Буцах үнэмлэх олгох. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

5. Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх. 
Бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтын жагсаалт болон холбогдох мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

6. Итгэмжлэл гэрчлэх, нотариатын үйлчилгээ үзүүлэх. 
Дэлгэрэнгүй мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –аас харна уу.

Тус ЭСЯ-ны суугаа орны алслагдсан хотуудад консулын үйлчилгээ үзүүлэхэд консулын үйлчилгээний хураамж дараах байдлаар нэмэгдэхийг анхаарна уу. /Энэ заалт нь зөвхөн нотариатаар батлуулсан итгэмжлэлийг тус ЭСЯ-аар дамжуулж ГХЯ-ны Консулын газар руу баталгаат цахим шуудан /Fax/-аар илгээх асуудалд хамааралтай болно/.

- Гётеборг хот: консулын үйлчилгээний хураамж – 130 швед крон. 

7. Монгол Улсад зорчих виз мэдүүлэх, олгох. 
Жуулчин ангиллын 30 хоногийн хугацаатай орох-гарах виз мэдүүлэх болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг http://stockholm.mfa.gov.mn/index.php… –ээс харна уу.

Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3.6 дахь зүйлд “Монгол Улсын иргэний гадаад улсын харьяатаар төрсөн 16 хүртэлх насны хүүхдийг визийн хураамжаас чөлөөлөх” гэх заалтыг үндэслэн Гадаад иргэншилтэй бөгөөд эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат хүүхэд визийн төлбөрөөс хөнгөлөгдөж 50 Швед кроноор виз мэдүүлэх боломжтой ба дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай.

- Монголын хилээр орсноос хойш 6 сарын хугацаанд хүчинтэй гадаад улсын паспорт,
- 1 хувь цээж зураг,
- Визийн мэдүүлэг /https://drive.google.com/file/d/1W9aokJMzRQCjrjlhuQQ1kER9iPJjY1Kd/view - аас татаж авна уу./ 
- Монгол иргэншилтэй эцэг эсвэл эхийн иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын хуулбар,
- Тухайн гадаад иргэншилтэй хүүхдийн эцэг эсвэл эх гэдгийг нотолсон бичиг баримт /төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд төрсөн тухай эмнэлэгийн бичиг, Татварын газар /Skatteverket/-ын нотлох бичгийн аль нэг/

ЖИЧ: Консулын үйлчилгээ авахаар ирэх иргэд тус ЭСЯ-ны цахим хуудаст дурдсан бичиг баримтуудыг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай ба дутуу бүрдүүлсэн бичиг баримтаас үүдэн консулын үйлчилгээг үзүүлэх боломжгүй болох магадлалтайг анхаарна уу. 
Түүнчлэн, консулын үйлчилгээний төлбөрийг бэлнээр болон тус ЭСЯ-ны Embassy of Mongolia, Nordea bank account: PlusGiro 52199-7 данс руу шилжүүлэх боломжтой.


Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Элчин сайдын яам

 

Last Updated on Thursday, 10 May 2018 15:38