Иргэдийн анхааралд! Хэвлэх
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн stockholm   
2019 оны 1-р сарын 14, Даваа гариг, 14:40
There are no translations available.

Монгол Улсын “Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”, “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам” шинэчлэгдэн батлагдаж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Шинэчлэн батлагдсан журмын дагуу хуульд заасан хугацаанд буюу төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлээгүй хүүхдийн төрснийг бүртгүүлэхэд холбогдох материалуудаас гадна “Төрсний бүртгэлгүй тухай лавлагаа”-г бүрдүүлэх шаардлагатай болсон. Мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хууль”-ийг зөрчсөн бол “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.24 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил үйлдсэн хүнд шийтгэл оногдуулсан хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг баримтад хавсаргана гэж заасан байна.

Иймд Иргэд Та бүхэн аливаа бүртгэлийг хуулийн хугацаанд /30 хоногийн дотор/ бүртгүүлж байхад анхаарна уу.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 1-р сарын 14, Даваа гариг, 14:58