“ЭХИЙН АЛДАР” ОДОНГИЙН БОЛЗОЛ ХАНГАСАН ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД Хэвлэх
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 
Бичсэн stockholm   
2019 оны 3-р сарын 07, Пүрэв гариг, 09:26
There are no translations available.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт”-ын дүнд “Алдарт эх” одонг хилийн чанадад суугаа болзол хангасан эхчүүдэд суугаа оронд нь олгож байхаар тохирсны дагуу дараах материалыг тус ЭСЯ-нд бүрдүүлж өгнө үү. Үүнд:

1. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан);

2. Эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар;

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар;

4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой);

5. Анкет /анкетийг энд дарж авна уу/

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг дараах одонгоор шагнана:

- Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор,

- Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнана.

 

(“4 буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэлх насанд үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхдэд хамаарахгүй болно).

 

Стокхолм дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 4-р сарын 02, Мягмар гариг, 15:10